Замын хөдөлгөөн удирдлагын төвөөс автомашины замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хамгийн их ачаалал авч буй зарим уулзварт ирэх сарын 6-наас өөрчлөлт оруулахаар болсныг мэдэгдлээ.
Тодруулбал, ирэх сарын 6-наас Нарны хорооллоос баруун чиглэлд Нарны гүүрэн доогуур зорчиж байсан хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд нэг чигийн болгон өөрчилж, Нарны хорооллоос гарахдаа зүүн гар тийш буюу урагш эргэж Нарын гүүр рүү нийлж хотын төврүү орох, хотын төвөөс нарны гүүрийг давж баруун эргэж гүүрэн доогуур зорчин Нарны хороолол орохоор, Алтай хотхоны оршин суугчдын тээврийн хэрэгслүүд төв зам руу нийлэхгүйгээр хойд чиглэлд “Туушин”-гийн урдуур явж, мөн Нарны гүүрэн доогуур гарч гүүрний зүүн талаас Нарын гүүртэй нийлж хотын төв рүү зорчих (Гурвалжингийн гүүр болон “Вагнер ази” компанийн урдах замаар зорчих тээврийн хэрэгсэл мөн) -оор төлөвлөжээ.
Үүнтэй холбогдуулан “Алтай” хотхон болон Нарны хороолол доторх хөдөлгөөнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй бөгөөд хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор дунд голын замын зүүнээс баруун талын гүүр хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнөөр, мөн зүүн талын гүүрийг урдаасаа хойд чиглэлд, баруун талын гүүрийг хойноосоо урд чиглэлд нэг чигийн хөдөлгөөнд оруулах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.118.35
Тэмдэг тэмлэглээгээ нүдэнд харагдахуйц сайн л тавиарай даа
Хариулах66.181.177.35
Төв замын дагуу их дэлгүүрээс 4 н зам хүртэлх зогсоолуудуудыг нээж муухай хүрэн савнуудыг аваач
Хариулах59.153.115.130
Hrn tiin
202.126.88.179
Ёстойчиг