ОБЕГ-аас өнгөрсөн 24 цагт гарсан ахуйн гал түймрийн гамшгийн талаар мэдээллээ гаргажээ. Дээрх хугацаанд зургаан гал түймрийн дуудлага ирсний дөрөв нь Нийслэлд, хоёр нь орон нутагт байжээ. Нийслэлээс өгсөн дөрвөн дуудлагын гурав нь Сонгинохайрхан дүүрэгт байсан байна.
ОБЕГ-ын хоногийн мэдээ /I.02/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 07:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн “Beiben North Benz ND4257” загварын ачааны автомашины бүхээг хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 11:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 11:52 цагт хүлээн авсан. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн “Toyota Corolla” загварын суудлын автомашины арын хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 13:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-йн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 14:07 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч нь тодорхойгүй 6х6 метрийн хэмжээтэй байшингийн тааз шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал шатаж байсныг ажиллаж унтраасан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна