Нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт өөрчлөлт орж, иргэд 1000 төгрөг төлж өдрийн турш дөрвөн удаа зорчих зохицуулалтыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ гэдгээ Нийслэлийн удирдлагууд зарлаад байсан. Тэгвэл энэ зохицуулалтыг түр хугацаагаар хойшлуулжээ.
Зохицуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай программ хангамжийн хөгжүүлэлтийн ажил дуусаагүй тул ийн хойшилсон байна.
Шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлснээр зорчигчид нэг удаа 1000 төгрөг төлөөд, өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчих боломжтой. Хэрэв дөрвөөс дээш удаа зорчихоор бол мөн 1000 төгрөг нэмж төлнө. Түүнчлэн боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж, оюутнуудын хөнгөлөлттэй зорчдог зохицуулалтыг хүчингүй болгосон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна