-УИХ-ын даргын 2024 оны 89 дүгээр захирамжаар байгуулсан Ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний талаар судалгаа хийж санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг дэмжлэг үзүүлэх судалгааны багийн гишүүдтэй уулзана.
-ЕБС-ийн ахлах ангийн сурагчид энэ сарын 3-ныг дуустал цахимаар хичээллэнэ.
-Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан Цагаан сарын үзэсгэлэн худалдаа Эрээн хотод энэ сарын 5-ныг хүртэл үргэлжFyffилнэ.
-Энэ сарын 15-ны өдрөөс албан ёсоор улсын дугаарын захиалга авч эхэлнэ. Энэ сарын 14-нийг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага тус системтэй танилцаж, өөрийн мэдээллээ шалгаж, нягтлах боломжтой.
-Марко Поло-700 жилийн ойд зориулсан “Марко поло, Хубилай хаан, монголчууд” тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын үзүүллэгийн танхимд энэ сарын 15-ныг хүртэл гарна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна