Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард эхлүүлнэ

Zuv.mn
Өчигдөр 18 цаг 25 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох сайд нарын хамт Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа.

Засгийн газраас 2025 оныг "Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх Шуурхай штаб байгуулсан. Шуурхай штаб өнөөдөр хуралдаж, Туулын хурдны замын ажлыг эрчимжүүлэхээр болов. Энэ сард тендер зарлаж, бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Бүтээн байгуулалтын ажил хоёр жил үргэлжлэхээр тооцсон байна.

Тус зам нь Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрх гүүрээс эхэлж, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжилнэ.

Туулын хурдны зам баригдсанаар Улаанбаатар хотыг тойрон гарах тасралтгүй хөдөлгөөн бий болж, түгжрэл буурахаас гадна Азийн авто сүлжээний хөгжлийг дэмжих юм. Бүтээн байгуулалтын төсвийг Нийслэлийн 2025 оны төсөвт бүтэн суулгажээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.