ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний энэ өвлийн дэгдэлтийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.Наранзулын хэлснээр, сүүлийн долоо хоногт Нийслэлд томуу, томуу төст өвчний дэгдэлт тогтмол өндөр байгаа аж. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори сүүлийн долоо хоногт Булган, Өвөрхангай, Сүхбаатар, Увс аймгууд болон Нийслэлд томуугийн сорьцод хандалт судалгаа хийсэн. Ингэхэд нийт сорьцын 62 хувьд томуу, төст өвчний вирус илэрчээ. Таван төрлийн эмгэг төрүүлэгч дийлэнх байснаас амьсгалын замын синтициаль вирус, томуугийн H1N1 вирусын халдвар давамгайлсан байдал ажиглагдсан байна. Харин SARS, корона вирусын халдвар хамгийн бага буюу нэг хувьтай байсныг тэрбээр тодотгов.
Өнгөрсөн оны сүүлийн долоо хоногийн байдлаар Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 111,000 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 13 мянга орчим тохиолдол оношлогдсон. Энэ нь нийт үзлэгийн 12.2 хувийг эзэлсэн байна. Түүнчлэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд сүүлийн долоо хоногт 15 мянган дуудлага ирсний 21 хувь нь томуу, томуу төст өвчин байжээ.
Одоогоор Нийслэлийн хэмжээнд нийт 2759 орыг томуу, томуу төст өвчнийг эмчлэх зорилгоор дэлгэн ажиллаж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна