“Тавантолгой түлш ХХК-ийн удирдлагууд БНХАУ-аас чанар муутай барьцалдуулагчийг өндөр үнээр авч байна"

Zuv.mn
Өчигдөр 13 цаг 48 минут

“Тавантолгой түлш” ХХК жил бүр оны төгсгөлд “Ирэх жил барьцалдуулагчийн хэрэгцээгээ 100 хувь дотоодын үйлдвэрээс хангах бодлого барина” гэж зарладаг ч амьдрал дээр 50 хувийг л дотоодын үйлдвэрээс авч, үлдсэн 50 хувийг нь БНХАУ-ын үйлдвэрээс авдаг байжээ. Энэ жил байдал бүр дордож, БНХАУ-ын үйлдвэрүүдээс л худалдаж авах болж, өмнө нь барьцалдуулагч нийлүүлдэг байсан дотоодын компаниуд сул зогсож байгаа аж. Хамгийн гол нь, дотоодын ААН-үүд БНХАУ-ынхаас илүү чанартай бүтээгдэхүүн гаргасаар байхад чанар муутай барьцалдуулагчийг илүү өндөр үнэтэйгээр урд хөршөөс авах болжээ.

Бид “Тавантолгой түлш” ХХК-д барьцалдуулагч нийлүүлдэг байсан дотоодын үйлдвэрүүдийн нэг болох “Гарааны баргил тех” ХХК-ийн үйлдвэрийн дарга Ө.Даваанямаас энэ талаар тодрууллаа. 

-Танай “Гарааны баргил тех” ХХК-ийн үйлдвэр “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэдэг шахмал түлшний барьцалдуулагчийн гол ханган нийлүүлэгч байсан ч одоо Хятадын нийлүүлэгчдэд байр сууриа алдсан гэж ойлголоо. Одоо үйлдвэр нь ажиллаж байгаа юу?

-Манай компани 2017 онд байгуулагдсан. “Тавантолгой түлш” ХХК ашиглалтад орсон 2019 оноос шахмал түлшний барьцалдуулагч үйлдвэрлэн тус компанид нийлүүлэх зорилгоор туршилт, судалгааны ажлыг эхлүүлж, 2022 оноос  доломитын барьцалдуулагчыг эх орондоо үйлдвэрлэн нийлүүлж эхэлсэн. Яг одоогоор бол үйлдвэр зогсчихсон байна.

-“Тавантолгой түлш” ХХК яагаад худалдан авалт хийхээ больсон юм бол?

-Хятадаас импортоор худалдаж авах болсонтой холбоотойгоор дотоодын үйлдвэрүүдээс худалдан авалт хийхээ зогсоосон.

-“Тавантолгой түлш” ХХК-д барьцалдуулагч нийлүүлдэг дотоодын бусад үйлдвэр ч бас зогссон гэсэн үг үү?

-Тийм  ээ. “Тавантолгой түлш”-д барцалдуулагч нийлүүлдэг манайхаас гадна гурван үйлдвэр бий. Тэд нар маань ч ялгаагүй ажилгүй зогсчихсон л байж байгаа.

-Холбогдох хууль тогтоомжид зааснаар бол аливаа тендерийг шалгаруулахдаа тухайн бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэсэн бол давуу тал болгож авч үздэг. Гэтэл “Тавантолгой түлш” ХХК яагаад импортын барьцалдуулагч сонгосон юм бол. Барьцалдуулагчийн чанарын зөрүүнээс болсон юм болов уу?

-Чанарын хувьд дотоодод үйлдвэрлэсэн барьцалдуулагч импортын барьцалдуулагчаас муу биш, харин ч илүү. Дотоодын үйлдвэрүүд бүгд нэг оюуны өмчийн патентаар, ижил технологиор доломитын барьцалдуулагчийг үйлдвэрлэж байгаа. Импортын барьцалдуулагчтай харьцуулахад олон давуу тал бий.

Нэгдүгээрт, хятад барьцалдуулагчаас үнэ хямд. Хоёрдугаарт, түлшний шаталтаас үүсэх хүхэрлэг хийг 2-4 дахин бууруулж байгаа. Гуравдугаарт, шахмал түлшииг үйлдвэрлэх явцад хатаах дамжлагад бага температурт түргэн хатдаг гэх мэт олон давуу тал байгаа.

-“Улаанбаатар хотын агаарын чанар муу байгаагийн гол шалтгаан нь хүхэрлэг хий ихээр агуулж байгаатай холбоотой” гэж мэргэжлийн хүмүүс яриад байгаа. Тэгвэл дотоодын үйлдвэрийн барьцалдуулагч хүхэрлэг хийн дэгдэлтийг импортын барьцалдуулагчаас илүү бууруулдаг гэж хэллээ. Энэ талаар тодруулж өгөөч?

-Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төслийг 2016 оноос Японы ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа.

Энэ төслийн хүрээнд хийгдсэн судалгааны ажлын техникийн гарын авлага дээр “Нүүрсэн шахмал түлш үйлдвэрлэхдээ шаталтаас үүсэх хүхэрлэг хийг доломит буюу шохойн чулууг нүүрсэнд хольж бууруулна” гэж маш тодорхой заасан байдаг юм. Бид энэ дагуу судалгаа шинжилгээний ажил эхлүүлж, уг шохойн чулууг ашиглан 2019 оноос хойш “Тавантолгой түлш” ХХК дээр маш олон удаагийн туршилт, шинжилгээ хийн холбогдох бүх байгууллагуудаас дүгнэлт авсны үндсэн дээр үйлдвэрлэлд нэвтрүүлээд явж байгаа.

-Монголд үйлдвэрлэж байгаа барьцалдуулагч импортоор орж ирдэг хятад барьцалдуулагчаас чанарын хувьд олон талаар давуу гэж ойлголоо. Магадгүй манай дотоодын үйлдвэрүүдийн хүчин чадал “Тавантолгой түлш” ХХК-ийн хэрэгцээг хангаж хүчрэхээргүй хэмжээнд байдаг юм болов уу?

-Хүчин чадал хүрэхгүй байх ямар ч үндэслэл байхгүй. Зөвхөн манайх гэхэд өдөрт 200 тн барьцалдуулагч үйлдвэрлэх хүчин чадалтай. Бусад үйлдвэрүүд нийлээд хоногт 500 тн барьцалдуулагч үйлдвэрлэж нийлүүлэх бүрэн боломжтой. “Тавантолгой түлш” ХХК оргил ачааллынхаа үед хоногт 150-160 тн барьцалдуулагч хэргэлдэг гэхээр дотоодын үйлдвэрүүдэд ямар нөөц бололцоо байгаа нь харагдаж байгаа байх.

-Хятад барьцалдуулагч ямар шинж чанартай, юугаар хийдэг юм бол?

-Хятадууд барьцалдуулагчдаа бентонит буюу керамикын шавар, цардуул хольсон байдаг. Энэ нь нүүрсиийг зөвхөн хэлбэрт оруулж барьцалдуулах үүрэгтэй болохоос, хүхрийн давхар ислийг шингээх ямар ч үйлчлэл байхгүй. Мөн хатах температур өндөр, удаан хатдаг болохоор чийгтэй нойтон түлш гарах гол шалтгаан болдог.

"Гарааны баргил тех" ХХК-ийн үйлдвэрлэдэг барьцалдуулагчийн үзүүлэлт /Дотоодын ААН-үүд бүгд барьцалдуулагчаа нэг оюуны өмчийн гэрчилгээтэй, ижил технолгиор үйлдвэрлэдэг/


-Монголчуудын үйлдвэрлэж байгаа барьцалдуулагч хятадаас авдаг барьцалдуулагчаас чанар илүү, үнэ хямд гэж та ярьж байна. Ийм байхад Хятадаас аваад байгаагийн цаана их мөнгөний авлигал, албан тушаалын гэмт хэрэг байгаа юм биш биз гэсэн хардлага төрж байна?

-Нуулгүй хэлэхэд, би энэ тал дээр маш их сэтгэл дундуур явдаг. Хятадаас мөнгөө 100% урьдчилж төлөөд чанар муутай барьцалдуулагч асар их хэмжээгээр авдаг. Дээр нь тэр барьцалдуулагчаа өөрсдөө Замын-Үүд дээрээс очиж гаалийн бүрдүүлэлтээ хийгээд Улаанбаатар руу нэмэлт тээврийн зардал гаргаж үйлдвэр рүүгээ татдаг гэж “Нүүрсний сонсгол”-ын үеэр ярьж бсан. Тэгэхэд дотоодын үйлдвэрүүд барьцалдуулагчаа “Тавантолгой түлш” ХХК-ийн агуулахад өөрсдөө тээвэрлэж хүргэж өгдөг юм шүү дээ. Санхүүжилтээ гүйцэтгэлээр буюу хүлээлгэж өгсний дараа тооцоо нийлж төлбөрөө авдаг.

Бид нар сүүлд нийлүүлсэн бүтээгдэхүүнийхээ санхүүжилтийг одоо болтол аваагүй. Хоёр сар гаруй болж байна. Энэ хооронд ажилчдын цалин хөлс, банкны зээлийн хүү, ханган нийлүүлэгчид, тээврийн жолоочдын төлбөр мөнгө гээд асар олон дарамт бидний нуруун дээр ирж байна. Ингэж үндэсний үйлдвэрүүддээ хатуурхаж гадны үйлдвэрүүдэд илүү боломж олгоод бга нь шудрага биш санагддаг. “Тавантолгой түлш” ХХК Монголын компани. Тиймэс ядаж дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаа бараа, түүхий эдээ дотоодоосоо авч байвал олон залуучууд ажилтай орлоготой байна шүү дээ. Гэтэл эсрэгээрээ хийж бүтээе гэсэн залуус нь эх орондоо хятадуудад боломжоо алдаад ингээд ажилгүй сууж байна.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 119.17.247.70
    1 цагийн өмнө

    Энэ ажлыг даваацэрэн гэдэг үл бүтэх этгээд зохион байгуулж байсан бишүү

    Хариулах
  • 202.126.91.133
    Өчигдөр

    Эх орноосоо урвагчид гадныхантай нийлж улс эх орноо тонон дээрэмдэж, залуусын ирээдүй боломж орлогыг бүр ирээдүйг хулгайлсан эх орноо худалдсан новшнуудыг цаазлах хэрэгтэй

    Хариулах
    • 66.181.189.36
      5 цагийн өмнө

      Иймэрхүү гэмт хэрэгтнүүдийг цаазлах нь зөв.

  • 202.21.107.15
    Өчигдөр

    chanartaig avbol tsavchaa unahgui geed une baga chanar muugiin avch uursdiin huvia nemej avdag ym , uuniig tuhain ued J.Batbaysgalan hiideg bsn iig Ganbaatar zahiral sn mednee !

    Хариулах
  • 103.145.234.110
    Өчигдөр

    Жинхэнэ мөнгөний цавчаа чинь энэ байхгүй юу.Дотоодын үйлдвэрээс авбал мөнгө унахгүй дарга нарт ашиггүй.Ийм үйлдэл дээр маш хатуу шийтгэл хэрэгтэй

    Хариулах
  • 43.228.129.162
    Өчигдөр

    5 толгойн удирдлагуудыг алах устгах цаг болжээ

    Хариулах