Бүтэлгүйтсэн “Цахим эрүүл мэнд” төслийн улмаас учирсан хохирлыг БНСУ-ын компаниар эргүүлэн төлүүлжээ

Zuv.mn
Өчигдөр 15 цаг 26 минут

“Цахим эрүүл мэнд” төсөл аудитын дүгнэлтээр хангалтгүй үнэлэгдсэнтэй холбоотойгоор уг төслийг санхүүжүүлсэн Дэлхийн банк төслийг зогсоож, Монгол Улсын Засгийн газраас нийт 1.7 сая ам.долларыг нэхэмжилсэн билээ. 

Уг хэрэгтэй холбоотойгоор АТГ-ын мөрдөгчид шалгалт явуулж, улмаар төслийн гүйцэтгэгч БНСУ-ын "Taihan Cable & Solution" компани нь хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар төслийн сонгон шалгаруулалтад шалгарч, улмаар гэрээнд тусгагдсан төслийн хөрөнгийг үр дүнгүй захиран зарцуулан улсад их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоосон байна. 

Улмаар БНСУ-ын компаниас 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад эргүүлэн төлүүлж, төсвөөс дээрх зээлийн төлбөрийн хүүг төлж байсныг зогсоожээ.

АТГ авлигын гэмт хэрэг үйлдэх замаар олсон хууль бус хөрөнгийг буцаах ажиллагааг хэрэгжүүлснээр 2020 оноос хойш нийт 13.9 сая ам.долларын хөрөнгийг буцаан авчирч, улсын орлого болгожээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.15
    Өчигдөр

    end tuhain ued bsn said n huvidaa ih ashig garasan ym , uuniig n todruulj yliig togtooh yostoi ! iim ichguurgui olon ulsad luivar hiiseer bgd mongoliin neriig shavartai hutgaj bg shuu !

    Хариулах