Харбины мөсөн урлалын тэмцээнд Монголын баг түрүүлж, хоёр сая юаниар шагнууллаа

Х.Батсайхан
Өчигдөр 09 цаг 01 минут

БНХАУ-ын Харбин хотод 4.5 сая юанийн шагналын сантай мөсөн урлалын олон улсын уламжлалт тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ жил 36 дахь удаагаа зохиогдож буй тус тэмцээнд оролцсон багуудаас нэгдүгээр байрт Монголын баг шалгарч, хоёр сая юанийн шагнал хүртжээ.

Хоёрдугаар байрын шагнал болох 1.5 сая юанийг Монгол, ОХУ-ын Амурск хот, БНСУ-ын багууд хувааж хүртсэн бол гуравдугаар байр, нэг сая юанийн шагналыг ОХУ-ын Якут, Владивосток, БНХАУ-ын баг мөн хуваахаар болсон байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна