ОБЕГ-аас ирүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. Өчигдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 6-нд улсын хэмжээнд гал түймрийн долоон дуудлага бүртгэгджээ.
Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 6-ны 01:46 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 10х15 метрийн хэмжээтэй тавилгын үйлдвэр, "Porter" загварын ачааны автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Булган аймгийн Хангал сумын Хялганат багийн Найрамдал гудамжны 200-202 тоот /аймгийн төвөөс хойд зүгт 130 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км/ автомашины граж шатаж байна гэсэн дуудлагыг 22:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 50 дугаар ангийн алба хаагчдыг очиход Хялганат тосгоны Захирагчийн ажлын албаны эзэмшлийн 8х6 хэмжээтэй гражийн дотор хэсэг, “CLW5070ZZZEQ” загварын өөрөө буулгагч, “Hilux” загварын суудлын автомашинууд хайрагдаж, залгаа баригдсан Цагдаагийн тасгийн 8х5 хэмжээтэй модон гражийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд дулааны худагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05:21 цагт хүлээн авсан байна. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, дулааны худагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 14:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 19:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн эзэмшлийн 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 20:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Мэргэний даваа "Нүхт" гэдэг газар /ангийн байрлаас баруун урд зүгт 30 км/ малын хашаа саравч шатаж байна гэсэн дуудлагыг 00:10 цагт хүлээн авсан. Орхон аймгийн Онцгой байдлын газрын 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн малын өвөлжөөний 3х4 хэмжээтэй модон саравчны дээвэр хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна