Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг, “Ёлын-Ам” гэдэг газар зорчиж явсан автомашин мөсөнд суужээ. Мөс цөмөрсний улмаас ийнхүү суусан байна.
Энэ тухай дуудлагыг нэгдүгээр сарын 7-ны өдрийн 19:33 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Даланзадгад-Хүрмэн сумын чиглэлд зорчиж явсан "CC1030UA21A-Пикап" загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ мөс цөмөрч суусан байжээ. Автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээж иргэдийг Д /36 настай, эрэгтэй/, Н /47 настай, эрэгтэй/ 02:16 цагт аймгийн төвд авч ирсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна