Цогтцэцийгээс Улаанбаатарыг зорьж явсан 41 настай эрэгтэй нас баржээ

Zuv.mn
18 цаг 21 минутын өмнө

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот  багийн “Шар тээг” гэдэг газар  /аймгийн төвөөс зүүн зүгт 55 км-т, сумын төвөөс урд зүгт 30 км-т/ суудлын автомашин онхолдож 1 хүн дарагдаж нас баржээ. Ослын дуудлага мэдээллийг  Онцгой байдлын байгууллага өчигдөр орой 21:53 цагт хүлээн авч, Өмнөговь аймгийн  Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн  алба хаагчдыг очиход Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Г-гийн "Премио" загварын суудлын автомашин замын хажуу руу онхолдож жолооч Г /41 настай, эрэгтэй/ автомашиндаа даруулан нас барсан байсныг 23:53 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.