НИйслэлийн иргэд, ААН-ийг сайжруулсан шахмал түлшээр хангадаг "Тавантолгой түлш" Нийслэлийн өмчит ХХК барьцалдуулагчаа 100 хувь БНХАУ-аас авах болж, өмнө нь ханган нийлүүлдэг байсан дотоодын ААН-үүд сул зогсож байгаа талаар бид та бүхэнд мэдээлж байсан. Тэгвэл тэдгээр ААН-үүд өнөөдөр олон нийтэд хандан нээлттэй мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МЭДЭГДЭЛ
Үндэсний үйлдвэрлэгч нар 2019 оноос сайжруулсан шахмал түлшний шаталтаас үүсэх хүхэрлэг хийг бууруулах “доломитийн барьцалдуулагч” эдийг “Таван Толгой Түлш” ХХК-ийн үйлдвэрийн технологид бүрэн нийцэх стандартын шаардлага хангасан, чанарын доголдолгүй бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэн гэрээт хугацаандаа амжилттай нийлүүлэн ажилласан билээ. Бидний үйлдвэрлэж буй “доломитийн барьцалдуулагч” нь түлшний үйлдвэрлэлд 3.5-4%-иар орж байгаа ба түлшний хаталтын температур болон хугацаа импортын барьцалдуулагчаас 2дахин бага байгаа нь түлш үйлдвэрлэлийн зардлыг буруулах маш том давуу тал үүсгэж буй нь бүх шатанд нотлогдсон, Монгол эрдэмтэд, инженерүүдийн хүч хөдөлмөрөөр бүтсэн, оюуны өмчийн патенттай шилдэг бүтээгдэхүүн болсон билээ. Мөн бид бүтээгдэхүүний үнийг 2019 оноос хойш тогтмол барьж ирсэн бөгөөд импортын бүтээгдэхүүнээс даруй 20-30% хямд үнээр нийлүүлж байна.
Гэтэл сүүлийн үед агаарын бохирдол нэмэгдэх хэрээр түлшний гол түүхий эдийн нэг болох барьцалдуулагчийн асуудал олон нийтийн анхаарлыг татаж байгаатай холбоотой манай болон бусад Монгол компаниудын эх орондоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэр хүндэд эрээ цээргүй халдах явдал гарч байна. 2025 оны 01-р сарын 07-ны өдөр танай үйлдвэр дээр Монгол Улсын Ерөнхий Сайд очиж ажиллах үеэр “Таван Толгой Түлш” ХХК-ийн Ерөнхий технологич Д.Өлзийбат танилцуулга хийхдээ үндэсний үйлдвэрүүдийн нийлүүлж буй барьцалдуулагч нь утаа ихээр ялгаруулж байгаа мэтээр илтэд гүтгэсэн, ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй, баримт нотолгоогүй мэдээллийг Монгол Улсын Засгийн Газрын Тэргүүнд болон бусад шийдвэр гаргах түвшний хүмүүст, мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгсөн байна.
Одоогоор монголын нэг ч компани барьцалдуулагч нийлүүлээгүй байгаа. Мөн Монгол Барьцалдуулагч нь шахмал түлшний ердөө 5% д ордог тул утаа ялгаруулах ямар ч боломжгүй болно. Харин чанаргүй Хятад барьцалдуулагч хэрэглэж, хог үйрмэг ихтэй нойтон түлшийг ард иргэдэд нийлүүлж байгаагаас үүдэн утаа ихээр ялгарч байгаа болно.
Иймд Үндэсний үйлдвэрлэгч нарыг илтэд гүтгэж байгаагийн цаана өндөр үнэтэй, чанар муутай хятад барьцалдуулагч олон мянган тонныг оруулж ирж нийлүүлдэг бүлэг этгээдүүд, тэднийг хамгаалагч хань хамсаатан, ашиг сонирхол нэгтэй хүмүүс “Таван Толгой Түлш” ХХК-д байна гэж бид шууд үзэж байна. Тэдгээр хүмүүс удирдах албан тушаалтнуудад удаа дараа худал мэдээ мэдээлэл өгч байгаа тухай мэдээлэл бидэнд ирсээр байна.
Бидэнд хятад барьцалдуулагчтай холбоотой нотлох баримт болон Монгол барьцалдуулагч нь хүхрийн хэмжээ бууруулж, хаталтын хугацаа богиносгож байгааг нотлох баримт материал хангалттай бий.
Иймд эдгээр худал мэдээлэл тарааж байгаа хүмүүст хариуцлага тооцож залруулга мэдээлэл явуулахыг шаардаж байна. Хэрвээ ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол бид дараагийн шатанд нэр бүхий албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад өгч хуулийн дагуу шалгуулах болно гэдгийг үүгээр мэдэгдэж байна.
Мөн шийдвэр гаргах түвшний хүмүүсийг үндэсний үйлдвэрлэгч нарыг хүлээн авч уулзан бодитой үнэн зөв мэдээлэл авч асуудалд олон талаас харж, хандахыг хүсэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
71.205.4.58
Sanamsargui tuuvriin argaar deem avch kodlon dotood in bolson Gadaadiin laboratories dugnelt garguulaad l boloo Dolomites baina uu 2-r guril baina uu gedgiig yalgachih undesnii laborator baigg bailgui dee
Хариулах43.228.129.162
5 толгой түлш компаний өлзийбат гэгч хулганы бэлтрэгийг зүгээр л устган алах этгээд байна ард иргэдийн уушгийг хордуулагч нохой байна
Хариулах202.72.245.121
Нотлох баримтаа гаргаж тавиач ээ
Хариулах