Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас халиа тошин үүссэн байршлуудад үзлэг шалгалт хийх явцад үерийн хамгаалалтын сувгийн хашлагыг мөргөж суваг руу машин унаж осолдсон байжээ.
Жолоочийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд тус байршилд явган зорчигч далан руу унаж гэмтэхээс сэргийлэн дээрх газраас хамгаалалтын хайс хашлагыг засварлаж байна.
Иргэд та бүхэн замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна