Нийслэлийн агаарын бохирдол ихэссэнтэй холбоотой явагдсан хэлэлцүүлэг, сонсголын үеэр шахмал түлшний асуудал түлхүү хөндөгдсөн билээ. “Сайжруулсан нэг шуудай түлшийг 20.800 төгрөгөөр үйлдвэрлэж, 3750 төгрөгөөр зардаг” гэсэн баримт ч олонтаа дурдагдсан.
Тэгвэл энэ байдал шахмал түлшний үндсэн түүхий эдийн нэг болох мидлингийг үнэгүй нийлүүлдэг “Энержи ресурс” компанийн босс Ж.Одыг гомдоосон бололтой.
Тэрбээр энэ асуудлыг хөндөж, “Энержи ресурс” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Засги йн газрын хүсэлтээр Тавантолгой ХХК-д долоон жилийн турш 148 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий гурван сая тонн угаасан нүүрс үнэ төлбөргүй өгсөн.
Сайжруулсан шахмал түлшний хэлэлцүүлэг маргаанд хэн нь ч нүүрс үнэгүй авснаа дурдсангүй. “Яагаад “Энержи ресурс”-аас авсан юм гээд л дайраад байна” гэснийг хэвлэлүүд дамжуулав.
Овор, жин ихтэй бүтээгдэхүүн болох сайжруулсан шахмал түлшний 95 хувийг бүрдүүлдэг мидлингийг үнэгүй авсан хэр нь яагаад нэг шуудайн үнэ 20,500 болсон задаргааг удахгүй болох сонсголоор хөндөх нь тодорхой биз ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
71.205.4.58
Amgalan dulaanii stants-d hereg level utaa gargantuan yamar baih bol sudalj turshaasai
Хариулах71.205.4.58
Gesen ni Unenbat avsan ni Odoo eersdee huviin hevshil zohih under ni egeed shahmal tulshiig 21 aimagt hereglej tsag irjee Ehleed Govi sumbert uildver bariasai
Хариулах202.126.89.176
Lalar
Хариулах66.181.178.244
Орд үнэнүй авчаад бас гомдноо эд нар.
Хариулах