Боловсролын сайд П.Наранбаяр ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургууль, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулиас БНСУ-ын Конжугийн үндэсний их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын технологи” бакалаврын хөтөлбөртэй танилцав.
Уг хамтарсан хөтөлбөр нь БНСУ-ын Засгийн газрын Дээд боловсролыг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа бөгөөд Монголд гурван жил, БНСУ-д нэг жил суралцуулж, ШУТИС болон Конжугийн үндэсний их сургуулийн хос диплом олгох 3+1 хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд анги танхим, лабораторийг тоног төхөөрөмжөөр хангах, ШУТИС-ийн багш нарыг БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамруулж докторын сургалтад суралцуулах, соёлын биет өвийн мэргэжилтнүүдийг БНСУ-д дадлагажуулах зэрэг ажлыг хэрэгжүүлж байна. Мөн солонгос багш нар материал судлал, сэргээн засварлах чиглэлээр хичээл зааж, олон улсын өндөр нарийвчлалтай төхөөрөмжөөр тоноглосон лабораторид хичээллэн, оюутан залуус орчин үеийн багаж хэрэгсэл дээр дадлагажин бэлтгэгддэг аж.
ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургууль нь “1000 инженер” төслийн хүрээнд олон шинэ лаборатори байгуулж, машин үйлдвэрлэлийн технологи, материал судлал, нисэхийн чиглэлд сургалт судалгааны хамгийн орчин үеийн лабораториудыг ашиглаж байгаа гэв.
Хамтарсан хөтөлбөрийн хүрээнд элсэлтийг нэмэгдүүлж түүх, өв соёлоо хадгалж хамгаалахын зэрэгцээ орчин үеийн шилдэг технологийн багажуудыг эзэмшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд дэмжин ажиллана гэдгээ Боловсролын сайд П.Наранбаяр хэллээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна