Боловсролын сайд П.Наранбаяр Сүхбаатар аймгийн Онгон сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Баттөмөр, сургалтын менежер Р.Мөнгөнтуяа, багш, ажилтнууд болох Д.Сэргэлэн, С.Сансартуяа, Б.Баатархуяг, Ц.Гантуяа болон ахмад багш Ц.Цагаанхүүхэн, Д.Ганбаатар, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Бямбадорж, Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Ш.Нэргүй нарыг хүлээн авч уулзлаа.
Тус сургууль нь Наран, Онгон сумын дундах ерөнхий боловсролын сургууль, нийт 722 сурагчтай бөгөөд жүдо, үндэсний бөхийн олон аварга төрсөн болохыг уулзалтад ирсэн төлөөллүүд дурдав.

Бага сургуулийн байр нь 2022 онд ашиглалтад орсон ч дээврээс дусаал гоождог, спорт заалыг гүйцэд засварлаагүйн улмаас ашиглах боломжгүй байгаа юм. Энэ жил 100 жилийн ой нь тохиож буйн хүрээнд төгсөгч, багш нарын уулзалт зохион байгуулж, сургуулийн I байранд тодорхой хэмжээний засвар, шинэчлэл хийхээр тогтжээ.

Бага сургуулийн барилгыг шалгаж, цахим танхимын тохижилтыг дэмжинэ гэдгээ Боловсролын сайд П.Наранбаяр хэлж, цаашид төгсөгчдийг орон нутагтаа ажиллаж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулахыг нь дэмжин, тухайн газар нутаг, түүх соёлын онцлогийн талаар танин мэдүүлж байх нь зүйтэйг онцлов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
51.15.24.226
Наранбаяр өөрөөсөө эхлээд ёс зүйн доголдолтой учраас багш нарын дунд ёс зүйн жил гэж зарлах эрхгүй. Отгонбаатаруудын хоорондын зодооноор хөөгөөд гаргана биз зодолдуулаад ард нь баясаад сууж байдаг ийм сайд ёс зүй ярих эрх бий юу? Мөн гаргасан шийдвэр бүр багш нарын эсрэг жн: 45 хоногийн курсээс болж мэргэжлийн нэр хүнд унаж байна
Хариулах