"Бурханы хүү" гэх н.Баярбаатарт 30 хоног баривчлах шийтгэл оноолоо

Zuv.mn
5 цаг 14 минутын өмнө

“Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаянаас өнгөрөгч 2024 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр иргэн “Б” нь олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийх үеэрээ ёс бус үг, хэллэг хэлж, олон нийтийг  илтэд үл хүндэтгэсэн асуудалд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулжээ.

Иргэн Б-гийн хэлж ярьсан зүйлсэд Хэл шинжлэлийн хүрээлэнгээс шинжээч томилуулан дүгнэлт гаргуулахад шууд бичлэгийн үеэр хэлсэн ёс бус үгс нь бусдыг үл хүндэтгэсэн болох нь тогтоогдсон байна.

Иймд холбогдогч “Б”-г шүүхээр 30 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.191
    44 минутын өмнө

    Нүүрсний хулгайчуудаа ядаж гуравхан хоног л баримчилчих наадах чинь олны дургүйцэлийг дээд зэргийн хүргэж байнашдээ . Шүүх бүүр ялзараад илжэрээд дуусан нь харагдаж байна хэзээ монгол улс шүүх шиг шүүхтэй шүүгчид шиг шүүгчидтэй болох юм болдоо

    Хариулах