О.Алтангэрэл: 2002 оноос хойш төрийн өндөр алба хашсан хүмүүсийг шалгаж, тайлбарлаж чадаагүй хөрөнгийг хураана

Zuv.mn
6 цаг 3 минутын өмнө

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.

Хууль санаачлагч, Хууль зүйн сайд О.Алтангэрэл энэ үеэр  "Өнгөрсөн үед авлигатай тэмцэхэд хууль эрхзүйн орчин тун хангалтгүй байсан. Авлига байсан, АТГ байгуулж авлигатай тэмцсэн. Үр дүнд нь Монгол Улс авлигад идэгдсэн. Тиймээс хоёр жилийн өмнөөс судалж байгаад хууль боловсруулсан. Тодруулбал, төрийн өндөр албан тушаалтан, нийтийн албан тушаалтнууд хөрөнгөө нотолж чадахгүй бол хураадаг болох асуудлыг тусгасан. Боловсруулах үйл явц зургаан сар үргэлжилж, гаднын олон усад очиж судаллаа. 

Хуулийн төсөлд төлөөний хүн гэдэг тодорхойлолтыг гаргаж ирье гэж ярьж байгаа. Яагаад гэвэл төрийн өндөр албан тушаалтны авлига, хээл хахуулийн хэргийг хамаарал бүхий этгээд биш хүн хийгээд байдаг. Тийм учраас оруулж ирж байгаа. 

Хэлмэгдүүлчих вий гэж мушгиж байгаа. Тийм юм байхгүй. Хувийн хэвшил үүнд ямар ч хамаагүй. Одоо бид заавал шалгах хүмүүсийн жагсаалт гаргана. Цаг хугацааны хувьд, албан тушаалтан хууль бусаар олсон хөрөнгийг хураах зарчим хуульд анх туссан 2002 оноос эхэлнэ. Тухайн жилээс хойш төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс хөрөнгөө яаж олсноо тайлагнана. Тайлбарлана. Чадахгүй бол хураалгана. Хамгийн түрүүнд би өөрөө шалгуулна. Тайлбарлаж чадахгүй бол хураалгана. Хуульд нэгэнт хууль бусаар олсон хөрөнгийг хураах заалт байхад тусгайлсан хууль гаргах шаардлага байна уу гэсэн шүүмж явж байна. Гэхдээ энэ хууль 23 жил огт ажиллаагүй, ажиллах боломж ч байхгүй учраас энэ чигээр нь байлгахыг хүсэж байна" гэж ярилаа. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.225
    2 цагийн өмнө

    одоо итгэх л үлдлээ.

    Хариулах
  • 66.181.179.84
    3 цагийн өмнө

    Залуу хүн эрч хүчтэй дуугарч байна. Битгий шантраарай. Амжилт

    Хариулах
  • 66.181.161.15
    4 цагийн өмнө

    Zuw huraa

    Хариулах
  • 202.126.89.68
    4 цагийн өмнө

    Маш зөв

    Хариулах