Олон улсын иргэдээс авсан хавдрын эсийг судлахад зөвхөн Монгол Улсаас ирүүлсэн 179 сорьцоос мутац илэрчээ

Zuv.mn
3 цаг 36 минутын өмнө

АНУ-ын "Cancer research" сэтгүүлд 2022 онд хэвлэгдсэн судалгаанд Монгол Улсын талаар ноцтой баримт оржээ. Тодруулбал, эрдэмтэд 2017 онд дэлхийн янз бүрийн улсын элэгний хавдраар өвчилсөн иргэдээс хаврын эсийн дээж авч судлахад Монголоос авсан 179 дээжээс түүхий нүүрсний шаталтаас үүсдэг диметиль сульфид хэмээх бодисын нөлөөгөөр үүссэн мутаци илэрсэн байна. 

Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд болж байна. Агаарын бохирдол, утааны асуудлаарх ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгээс зохион байгуулж буй  “Агаарын бохирдол-хүн амын эрүүл мэнд” (Амьд явах, эрүүл орчинд амьдрах эрх) сэдэвт хэлэлцүүлгийн үеэр Хавдар судлалын үндэсний төвийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ганзоригийн тавьсан “Агаарын бохирдол хавдар үүсгэгч болох нь” сэдэвт илтгэлд энэ талаар дурдсан юм. 

Түүний илтгэлд,

-Агаарын бохирдол амьсгалын замын гол эрхтэн болох уушгины хавдар үүсгэдэг гэдэг нь хөдөлшгүй тогтоогдсон

Монгол Улсад элэг, ходоод, уушги, умайн хүзүүний хавдар их. Дэлхийд хөх, бүдүүн шулуун гэдэс, уушги, элэг ходоодны хавдар түгээмэл

2004-2023 оны хооронд уушгины хавдрын өвчлөл тогтмол нэмэгдсэн

Монгол Улс нийт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд 52, нас баралтаар дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна гэсэн, шинжлэх ухаанаар нотлогдсон  ноцтой баримтууд дурдагдлаа.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна