УРАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ: Санхүүгийн эрсдэл хүлээхгүйгээр улс, орон нутгийн төсөвт 5.2 тэрбум ам.доллар төвлөрүүлнэ

Zuv.mn
12 цаг 52 минутын өмнө

Монгол Улсад Оюутолгойн дараа орж ирж байгаа хоёр дахь том хөрөнгө оруулалтын гэрээг өнөөдөр батална. ҮҮнтэй холбоотойгоор холбогдох мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.

Цөмийн эрчим хүч-Ирээдүйн шийдэл  

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох нь зөвхөн Монгол Улсын төдийгүй хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа эрхэм зорилт гэдгийг дурдсан. Энэхүү зорилтын хүрээнд дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогод нэгдэж, цөмийн эрчим хүчийг ногоон буюу тогтвортой цэвэр эх үүсвэр хэмээн зарлаж байгааг хэлсэн. Дэлхийн зах зээлд цөмийн түлш ураны хэрэгцээ жил бүр тасралтгүй өсөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 32 улс 440 цөмийн реактор ашиглаж байгаа бол шинээр барьж байгаа 63, барихаар төлөвлөсөн 88, ирээдүйд төлөвлөж байгаа 344 реактор байгаа аж. Олон улсын атомын энергийн агентлагаас ураны эрэлт 2024 онд 93 мянган тонн байгаа бол 2050 он гэхэд 177 мянган тонн болж нэмэгдэх тооцоолол гарчээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс 192.2 мянган тонн ураны нөөц бүртгэсэн нь дэлхийн ураны нөөцийн 3 хувийг бүрдүүлж, нөөцийн хэм хэмжээгээрээ дэлхийд аравдугаарт жагсаж байна.

Өсөлтөд чиглэсэн 14 мега төслийн нэг хэрэгжих нь баталгаатай болж байна

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Алсын хараа 2050”-д нэмүү өртөг шингэсэн уур уурхайн бүтээгдэхүүн боловсруулах аж үйлдвэр эрчим хүчний үйлдвэрлэл зэрэг стратегийн ач холбогдол бүхий эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлэх зорилтуудыг тусгаж улмаар Засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Зөөвч-Овоо”, “Дулаан уул”-ын ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг улсын хөгжлийн бүтээн байгуулалтын 14 мега төслийн нэг болгон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Монгол Улсын цацраг идэвхт ашигт малтмалын эрэл хайгуулыг эрчимжүүлж, олборлолт, ашиглалтыг олон улсын жишиг стандартад нийцүүлэн хэрэгжүүлэх нь экспортын орлого нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхээс гадна олон улсын хамтын ажиллагаа, түншлэлд чухал ач холбогдолтой юм.

Цаашид орж ирэх хөрөнгө оруулагчтай байгуулах гэрээний зөв жишгийг тогтоож өглөө 

УИХ цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Цөмийн энергийн тухай хууль болон дагалдах хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд тус өөрчлөлтөөр Засгийн газраас цацраг идэвхт ашигт малтмалыг хөрөнгө оруулагч талтай хамтран ашиглахдаа зөвхөн хувьцаа эзэмших замаар бус Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх зарчмыг бусад хэлбэрээр хангуулах эрх зүйн орчин бүрдсэн.

Хэдийгээр 34 хувийн энгийн хувьцааны хувилбарын тооцоолол нь илүү санхүүгийн өгөөжтэй мэт боловч Засгийн газар 34 хувийн хувьцаа эзэмших нөхцөлд төсөл хэрэгжүүлэх үед хөрөнгө оруулагч зардлыг удирдах төслийг зээлээр санхүүжүүлэх зэрэг олон хэлбэрээр төслийн төлөх татвар, хураамжийг бууруулах боломжтой байдаг тул Засгийн газар анх тооцож байсан ногдол ашгаа хүртэж чадахгүй байх, төслийн өгөөж тодорхойгүй хугацаагаар хойшлох эрсдэл үүсэж болзошгүй.

Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улсын Засгийн газрыг дараа дараагийн төслүүдийг хэрэгжүүлэхдээ жижиг хувьцаа эзэмшигчээр оролцохоос зайлсхийж, төсөл, бүтээгдэхүүн хуваах гэрээ, эсхүл АМНАТ-өөр оролцох зөвлөмжийг өгсний дагуу, ман хамгийн том сургамж болох Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ энэ хуулийн төслийг боловсруулахад том нөлөө үзүүлсэн юм. 

Төсөвт төвлөрүүлэх татвар, төлбөр, хураамжийн орлого, ноогдол ашгийн орлоготой харьцуулбал төслийн зардлын өсөлт сул мэдрэг буюу эрсдэлгүй орлогод тооцогддог бөгөөд хэрэв Засгийн газар 34 хувийн энгийн хувьцаа эзэмших тохиолдолд Монголын талд ноогдох нийт 5.6 ам.долларын 1 тэрбум ам.долларын орлогын 82 хувь нь зардлын өсөлтөд өртөмтгий буюу эрсдэлтэй орлого үлдсэн 18 хувь нь зардлын өсөлтөөс үл хамаарах эрсдэлгүй найдвартай орлогод тооцогдох байсан эрсдлийг энэ хуулийн төслөөр арилгажээ. 

Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сард Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон “Орано Майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протокол бодитоор хэрэгжих боломж бүрдсэн.

Санхүүгийн эрсдэл хүлээхгүйгээр улс, орон нутгийн төсөвт 5.2 тэрбум ам.доллар төвлөрүүлнэ

“Зөөвч-Овоо” төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Бадрах Энержи” ХХК-ийн 34 хувийг энгийн хувьцааны ноогдол ашигт 2.1 тэрбум ам.доллар, АМНАТөлбөрт 717 сая ам.доллар буюу нийт улс, орон нутгийн төсөвт 5.6 тэрбум ам.доллар төвлөрөх тооцоолол гарчээ. Харин 34 хувийн энгийн хувьцааг тус хэлэлцээний протоколын дагуу 10 хувийн давуу эрхийн хувьцаа, 5 хувийн тусгай АМНАТ-өөр орлуулж, 14 хүртэлх хувийн суурь болон өсөн нэмэгдэх АМНАТ тооцоход давуу эрхийн хувьцаа нь 593 сая ам.долларын ногдол ашиг, АМНАТ-т 2 тэрбум ам.доллар, үүнээс суурь АМНАТ-т 717 сая ам.доллар, тусгай АМНАТ-т 717 сая ам.доллар доллар, өсөн нэмэгдэх АМНАТ-т 573 сая ам.доллар, нийт улс, орон нутгийн төсөвт 5.2 тэрбум ам.долларыг ямар нэгэн эрсдэлгүйгээр төвлөрүүлэхээр тооцжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.83
    9 цагийн өмнө

    Ирээдүйн нь аюул хор холбогдлыг нь бодож үзсэн хүн бна уу

    Хариулах