Д.Трамп Н.Мадурод "дайн зарлалаа"

Х.Батсайхан
2 цаг 56 минутын өмнө

-Д.Трамп ТТГ-таа Венесуэлийн дотоодод нууц ажиллагаа явуулах зөвшөөрөл өгчээ-

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Тагнуулын төв газартаа Венесуэлийн нутаг дэвсгэрт нууц ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Ажиллагааны зорилго нь тус улс дахь хар тамхины бүлэглэлүүдийн нөхцөл байдлын талаар бодит мэдээлэл цуглуулах бөгөөд тэдгээр бүлэглэлүүдэд цохилт өгөх талаар бодож эхэлсэн гэдгээ тэрбээр мэдэгдсэн байна.

Энэ нь Венесуэлийн нутагт цохилт өгнө гэсэн үг юм. Венесуэлийн газар нутгийн гадна бол аль хэдийнэ цохилт өгөөд эхэлчихсэн бөгөөд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Венесуэлийн хар тамхины бүлэглэлийнх гэсэн шошго дор усан онгоцуудыг дайрч байгаа юм.  

Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадуро Д.Трампын тарааж буй мэдээллийг худал гэж олонтаа мэдэгдэж, хүсэл хар тамхины бүлэглэлүүдтэй хамтарч тэмцье гэсэн ч АНУ хүлээж авахгүй байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна