ХӨСҮТ: Томуу, томуу төст өвчний дэгдэлт улбар шар түвшинд байна

Zuv.mn
9 цаг 24 минутын өмнө

Томуу томуу төст өвчний дэгдэлтийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. 

Томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд "улбар шар түвшин" буюу алаг, цоог дэгдэлтийн хэмжээнд байна. Уг түвшинд Улаанбаатар болон 13 аймаг хамарч байгаагаас идэвхжлээрээ Говь-Алтай аймаг тэргүүлж байгаа аж. 

Дурдсан хугацаанд 275 мянган хүн амбулаторийн байгууллагаас тусламж авжээ. Нийт өвчлөлийн 35 хувь нь Улаанбаатар хотод, 65 хувь нь аймаг орон нутагт бүртгэгджээ. 

Улсын нэхжээнд нийтдээ 10094 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Өвчлөгсдийн 67.6 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд бөгөөд энэ дотроо 43 хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд байна. Улаанбаатар хотын 21 эмнэлэгт 2555 ор нэмэлтээр дэлгэсний 55 хувьд нь хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байгаа аж. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна