Ядарсан нэгнийгээ өрөвдөж хайрладаг, чадах ядахаараа тус болдог сайхан сэтгэл монгол хүн бүрийн дотор бий. Бид хэзээ ч, хаана ч энэ сэтгэлээ ил гаргадаг, нэг, нэгнээ тусалж дэмжиж ирсэн. Угаас "Гар гараа угааж, хүн хүнээ түшдэг" нь хорвоогийн жам.
Гэхдээ, олон нийтийн сүлжээний нөлөө нэмэгдэх тусам энэ сэдвийг хөндөх нэг учир бий болчихлоо. Өвөг дээдсийн өрөвч, тусч сэтгэл өнөө цагт өнгө, мөнгөний шунал, өчүүхэн эрх ашгийн илрэл болж, улмаар эрх баригчдын шийдвэр, шийдэлд нөлөөлөн улс орны урагш алхахыг нь хорьж байгаа юм биш үү гэсэн бодол ч төрөх болов.
Толгойтын ус түгээгч н.Баялжинням хэмээх ухаалаг эр телевизийн нэвтрүүлэгт орлоо. Чаддаг ажлаа хийгээд, амьдралаа алдаж асгачихгүй гэж тэмцэж яваа жирийн нэг залуу байна. Архи дарс уудаггүй, байгаадаа сэтгэл хангалуун, эргэн тойрондоо тус дэмтэй, зөв үзэл бодолтой нь хайр татмаар. Ийм нэгэн залуу өнгөрсөн өдрүүдэд сошиал орчинд танигдаж, "од" боллоо.
"Ядуу байгаадаа сэтгэл хангалуун амьдар гэлээ", "Олсон орлогоосоо эхлээд төлбөрүүдээ төлөө хоолтой, хоолгүй амьдар гэдэг сурталчилгаа байна" гэх мэт ундууцал бас гарсныг энд онцлохгүй. Сошиал медиа гэдэг угаас олон үзэл бодлын нийлбэр, авшгүй, хаяшгүй санаанууд бялдаж байдаг газар.
Харин араас нь цуварсан бэлгийн цуваа, юм өгөх гэж байгаагаа зарласан ардын популистуудын постууд нэгд, "Балжинням шиг залуус олон байгаа", хоёрт "Ядуусыг дэмжих нь дундаж давхаргынхны ачааг нэмдэг" гэсэн үнэнтэй зөрчилдөөд бичихгүй байж чадсангүй.
"Балжинням шиг залуус олон байгаа" гэсний учир нь, зөв бодолтой, чимээгүй хөдөлмөрлөөд явдаг мундаг залуучууд олон байгаа гэдгээс гадна, хоёр дахь шалтгаантайгаа нягт холбоотой юм. Гашуун үнэнийг хэлэхэд, Толгойтын ус түгээгч, иргэн Балжинням Монгол Улсын дундаж давхаргынхны төлөөлөл байна.
Олон улсад амьжиргааны бүх зардлаа гаргаад цаана нь аялал зугаалгад зарцуулах мөнгө хуримтлуулж чадаж байвал "Дундаж давхарга"гэж үздэг. Харин манайд мэргэжил боловсрол эзэмшсэн, ажил хөдөлмөр эрхэлж татвар төлдөг хүмүүсээ “дундаж давхарга” гэж үздэг.
Балжинням ТҮК-т ажиллаж 3.5 сая төгрөгийн цалин авах боломж байгаа ч татвар төлөхгүйгээр сая гаруй төгрөгийн орлого олохыг илүүд үзэж байна. Яг тухайн хүний хувьд өрөвч цайлган сэтгэлтэй нь холбоотойгоор гарсан шийдвэр боловч ААН давхар тайлан гаргаж, ажилтнууд НДШ-ээс бултаж байгааг яг л харуулна.
Төр өөрөө л "баталгаажих түвшин" гэж хэт бага тоо тавих замаар "Дундаж" гэж өргөмжлөн, статистикт ядуусын тоог бага харагдуулахдаа ашигладаг болохоос үнэндээ ажилгүй болчихвол маргааш нь л ямар ч орлогогүй, ядуугийн ядуу болж хувирах өндөр эрсдэлтэй хүмүүс. Балжиннямтай адилхан.
Популист гэж зөвхөн улстөрчийг нэрлэдэггүй. Сэдэл өгдөг, тийм болоход хүргэдэг, нэхдэг жирийн ард ч популист байж болдог. Сошиал медиа нь эрх баригчдын бодлого, шийдвэр гаргахдаа ашигладаг барометр болж хувирсан энэ үед тийм поп ардууд олон байх нь төрд хулгай хийх, эрх мэдлээ өсгөх сайхан боломж өгдөг. Яг ийм ардын популистуудаас болж улс орны эрх ашигт хортой олон ч шийдвэрүүд гарсан даа. Яагаад гэвэл, эрх баригчид иргэдэд ашиггүй шийдвэрийг ашигтай мэтээр харагдуулахдаа дэндүү гарамгай. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн нь иргэдийн орлогыг бодсон гэхээс илүү бүтэн цагаар ажилладаг хувийн хэвшлийнхэн НДШ-ээ цалингийн доод хэмжээгээр төлөх нь нэмэгдсэн учраас ахиу шитгэл авах гэсэн л арга шүү дээ. Түүнээс биш төрд тийм бага цалинтай ажилтан бараг байхгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өндөр тогтоох нь олон газар цагийн ажил зэрэг хийх сонирхолтой залуус, тэднийг ажиллуулж зардлаа хэмнэх гэсэн ААН-үүдэд харин ч дарамт болж байгаа гэдгийг П.Сайнзориг гишүүн хөндөж л байсан.
Халамжийн бодлого улс орны хөгжилд хорлонтой гэдгийг бүгд л мэддэг, хэлдэг. Гэсэн ч төсөвт эзлэх халамжийн хэмжээ буурахгүй байгаа. Эцсийн эцэст, иргэдийнхээ бий болгосон баялгийг төр хурааж аваад дахиж хуваарилна гэдэг өөртөө эрх мэдлийг авч байна л гэсэн үг. Үнэн хэрэгтээ халамж дэмжлэг нь байгаа онодоггүй гэдгийг Балжинням ч гэсэн нэвтрүүлгийн үеэр тодорхой хэлсэн.
Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа гэвэл, өөрсдөө яг адилхан эмзэг юм байж адилхан нэгнээ хэт эвийлж, өрөвдөж, "Эрх баригчдыг ядуусыг буюу цаад утгаараа ядуурлыг дэмжсэн бодлого явуулахыг нь битгий өөхшүүлээч ээ" л гэж байгаа юм.
Засгийн газар одоо татварыг бууруулахаар судалгаа хийж эхэлсэн. Ингэхдээ "Бага орлоготой ААН, бага орлоготой иргэдээ дэмжиж, татварын хөнгөлөлтийг тэдэн рүү чиглүүлнэ" гэсэн мессежийг өгч байна. Нэг талдаа "Хэн хөнгөлөлт эдлэхийг төр шийднэ". Нөгөө талдаа татварын хөнгөлөлт авахын тулд ААН бага орлого олох хэрэгтэй болох нь. Энэ хаанахын ёс вэ. Энэ ардын популистуудын гай.
НӨАТ-ын буцаалтыг нэмэх гэснээ "Их юм худалдаж авдаг баячуудад их буцаалт очих учраас хувь хэмжээг нь хөнгөлнө" гэсэн асуудал ч яригдсан. Буцаалт нэм гэж шаардахаас илүү баячуудад мөнгө өгөхгүй байх ядуу олонхын сэтгэлзүйтэй тоглочихсон. Яг нарийндаа буцаалт бага байгаа нь далд эдийн засгийг хамгаалж байгаа юм шүү дээ. Энэ мэтчилэн, ардын популистууд жирийн ядуусыг эвийлж шуураад, төр нь ядуусыг эвийлж бодлого хийгээд байвал энэ улс яаж хөгжих вэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.77
Хүн хүндээ туслах нь болохгүй нь юундаа байна.Тэр ТҮК-д Балжиннямыг орьё гээд очвол авах уу.Цалин нь нэмэгсэн сургаар л ар өврийн хаалгаар ажилд орж байгаа биздээ.Битгий ийм хошин бай чааваас даа
Хариулах139.5.219.70
Тэгж яривал Сайнзориг ч өөрөө популист шүү. Гэхдээ энд нэг үнэн юм байна. Балжиннямд өгч байгаа хүмүүс компаниуд сайн байна, сайхан сэтгэлтэй юм байна. Зүгээр л чимээгүйхэн, бичлэг соошлд тавихгүйгээр өгчихсөн бол
Хариулах103.57.93.113
Энэ одоо хүмүүсийн хүндлэлийг юун их гүнзгий авч үзээ вэ . Ойлгосонгүй
Хариулах202.55.188.90
Unend buhimdah hereggui busdiin demjlegiig uguisgeh hereggui. Hun hur uur uur hodoltoi. Hun hun uur uuruur huleen avna teriigee harin bichih hereggui hun huneeree bh saihan
Хариулах66.181.161.154
Сайнзориг тарган өлөгчины зулбасын суганы үсний бөөс хуурс нь ямуу чи
Хариулах103.57.95.201
Сайнзориг ‼️новштойгоо далд ор
Хариулах103.212.116.214
Ийм хүмүүс ховор шүү зарим нэг увиаагүй мөнгөнд шунасан хүмүүс ийм хүмүүсийг ашиглах нь манай монголд элбэг шүү хүний хөдөлмөрийг үнэлж сураагүй ллрууд холуур байг
Хариулах202.126.88.185
сайхан сэтгэлтэй байлаа гээд бүх юм болчихгүйл байх даа ухаантай ухамсартайл баймаар бна даа
Хариулах202.126.91.210
Чи наадах үгээ тэр чэнжүүдэд л хэл тэд л татвараас зугтаж бусдыг шулж амьдарч байгаа нөхдүүд
Хариулах103.212.163.205
Чиний бодлоор энэ хүн татварааё зугтааж ийм ажил хийж байгаа юм уу тээ ийм орлоготой ийм хүн бас дундаж хүндээ орж байгаа юм уу юу бичээд байгаа юм бээ яг ядаж ойлгогдохоор бичээч яаж ч бодсон татвараас зугтаж өглөө 6 аас босоод хүний ус зөөдөггүй нь лавтай бас тийм хүнд туслах юу буруу байнаа
Хариулах202.9.41.60
Ок
114.198.18.239
Ene zaluu yg bgaagaarai uldsen bna busad n bugd urchin
Хариулах91.239.130.198
Цахилгааны төлбөр хэрээс хэтэрсэн иргэдэд маш хүнд цохилт болж бнаа бусдын адилаар цахилгаанаар шийдсэн чинь хэцүү байдалд орж бнаа 650000 н тэтгэвэр авдаг тог минь сүүлийн 2 сар 650000 к сая 800000к гарлаа энхийг юу гэж ойлгох юм бэ? Цохицуулалт хийж өгөөч
Хариулах202.126.90.227
Саяхан манай хээгүй онц сайн улстөрч өнгөрлөө гээд шуугив.харин би бодохдоо анхлан улс орноо зөв жолоодоод залсан бол эх орон маань ийм байхгүй байх бсан гэж боддог ер нь бүх л ерөнхийлөгч нар амин хувийн эрх ашгаа бодсон арчаагүй л хүмүүс байлаа
Хариулах66.181.177.19
Яг үнэн
122.201.31.2
Яааг үнэн, улс төрчөө ч хат
103.168.34.25
Бэрдүүд
103.168.34.25
Яааг үнэн. Дандаа улсаа худалдаж идсэн бэрүүд л блаа
103.168.34.141
Iim mangar hudlaa garuudiiig demjij bgaa tamai bodlogo chin teneg bna.bichsen yum chin hun unshih argagui pop bna kkk ene bicheed bgaa setguulchintseriig ajlaas ni halj us zuudug bolgo !!!!
Хариулах202.9.41.60
Ок
122.201.31.207
T hi my be be By my Szz
Хариулах213.114.225.62
Чи өөрийн үзэл бодлоо буруу илэрхийлжээ. Балжиннямын хувьд ингэж амьдарч яваа нь яг үнэндээ зөв зүйл. Өөрөөр яаж амьдар гэх гээд байна даа
Хариулах93.82.31.73
Tiish dee
66.181.161.229
Балжаа худлаа шүү
103.212.117.38
энэ хүн ядарсан хүмүүсд сэтгэлээрээ тусладаг гэсэн нь олон хүн энэ хүнд өөрд нь туслах хэрэгтэй гэсэн хүмүүс гарж ирсэн байх
Хариулах202.9.41.53
Зөв бичсэн байна. Дээр нь зүгээр мөрөөрөө амьдарч байгаа залууг манайхан өөрийгөө сурталчлах гэж од болгоод буруу тийш нь явуулчихвий дээ гэж бодогдсон.
Хариулах103.168.34.100
Тиймээ манайхан тэгж хүнмйн цусгүй алдаг шүү
202.126.88.195
НӨТ ийг д 5% болго тэгээд ок
Хариулах202.9.40.221
Тийм, 5%
202.9.40.46
Zow
66.181.191.40
Зөв сэдэв зөн өнцгөөр бичжээ
Хариулах103.212.162.148
Unen 2 humuus ewii ewii gej bgaad yadag bilee olon jishee bgaa naad zah n zugeer shorlog zaraad amidar ch bsan Osorjamaag yaalaa
Хариулах119.17.239.234
Ene huniig dundaj davharga geh yum uu?
Хариулах66.181.167.145
хахах
Хариулах66.181.188.174
За яаршигаа наадах чинь жирийн хүн биш учраас хүмүүс мундаг бна гээд бгаа юм . Өөрийнхөө боловсролын хэмжээнд өөрийгөө болгож л байгаа хүн шүү дээ. Хэрэв эрүүл саруул хүмүүсийг ингэж бгаа бол буруу !!!юун попрох вэ ? Энэ хүн чинь би сэтгэцийн өөрчлөлтэй гээд юм гуйгаад суугаагүй л утга нь бгаа болхоор хүмүүс хайрлаж хүндэлж бгаа шүү дээ !!!!
Хариулах122.201.31.2
тийм шүү
202.9.46.143
Зөв
202.126.89.222
Ok shv
59.153.112.33
harin tiim
202.9.46.19
Яг үнэн шүү
202.9.46.53
Tiim
59.153.113.178
Би чиний бичснийг ойлгосонгүй. Нэг бол хүн тавлаад ч байгаа юм уу? Үгүй бол өрөвдөөд ч байгаа юм уу? Аль эсвэл улс төр, эдийн засаг яриад ч байгаа юм уу? Бүү мэд!!! Өөр шиг чинь ингэж холион бантан ярьдаг хүмүүс бага байгаасай даа.
Хариулах66.181.161.204
Яг үнэн өөрийгөө бусдаас ухаантай гэж бодсон ккк
202.9.46.19
Энэ хүн маань сайн ойлгож авсангүй өөрийнхөөрөө л дүнгэжээ
103.57.95.114
Ийм тод товруун бичсэн юм ойлгохгүй байна гэхээр одоо яана вэ???
202.55.188.90
Энэ төр иргэдээ ядуу байлгах ААН компаниа өсөж дэвжихгүй байлгах бодлого баримталдаг
Хариулах66.181.188.152
Яг үнэн ядуулуулах зорилготои
103.57.93.218
Unen l helj
Хариулах39.144.93.80
Yes
Хариулах