Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний үндэсний нэгдсэн холбооноос санаачлан зохион байгуулж буй "Монгол эв нэгдэл" төсөл нь Хэнтий, Дорнод аймагт амжилттай хэрэгжээд дараагийн аймгаа зорьлоо. Шат дараатайгаар бусад аймгуудад хэрэгжих юм.
Уг төсөл нь Монгол хүний оюун санаа хүч хөдөлмөрөөр бүтсэн бүхнийг дэлхийд үнэлэмжтэй болгох зорилго бүхий худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг нэгтгэн, улс орны ирээдүйн хөгжлийг тодорхойлох томоохон төсөл юм.
Иймд та бүхнийг төслийн танилцуулга нээлтэд хүрэлцэн ирэхийг урьж байна. Төсөлд Худалдаа, үйлдвэр,үйлчилгээний үндэсний нэгдсэн холбооны ТУЗ-ийн дарга, Монгол эв нэгдэл төслийг санаачлагч Г.Гангамөрөн, Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний үндэсний нэгдсэн холбооны ТУЗ-ийн гишүүн МУГЖ Т.Баясгалан, төслийг дэмжигч дөрвөн Улсын гавьяат С.Жавхлан нар оролцох бөгөөд "Гавьяатын найр" тоглолтыг үнэ төлбөргүй толилуулах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна