ТЕНДЕР: Улсын аварга тариаланчийн цомыг ₮40.2 саяар, шижир алтаар бүрсэн мөнгөн аяга ₮34.6 саяар худалдан авна

Х.Есү
4 цаг 54 минутын өмнө

ХХААХҮЯ-наас 2024 оны Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланчийн шагналд олгох цом авах тендерийг зарлажээ.

-Аварга тариаланчийн цомд 40.2 сая төгрөг зарцуулна. 

Тодруулбал, улсын төсвөөс 40 сая 260 мянган төгрөгийг улсын аварга тариаланчийн цомд зарцуулах юм байна. Энэхүү цомыг өндөр 38 см-ээс багагүй, тариан түрүү нь дөрвөн талт байх ба түрүүний урт нь 17 см-ээс багагүй, өргөн нь 4 см-ээс багагүй. Мөн "Хөрс сийрүүлж буй сийрүүлүүрийн хутга бүхий суурьтай, сийрүүлсэн хөрснөөс ургаж буй тариаг дүрсэлсэн, цомыг гуулиар цутгаж өнгөлсөн байх" ёстой гэсэн шаардлага тавьжээ. 

-Харин мөнгөн аяганд 34.6 сая төгрөг зарцуулна

Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланчийн шагналд олгох алтадсан тариан түрүү бүхий шармал хээтэй мөнгөн аяга авахаар 34.6 сая төгрөгийн тендер зарласан ба энэхүү мөнгийг улсын төсвөөс гаргана. "Мөнгөн аяга нь 999 сорьцтой байх бөгөөд сууринд тариан түрүүг хөөмлөөр товойлгон дүрсэлж, шижир алтаар бүрсэн байна" гэх шаадлага тавьжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна