Өнөөдрийн төсвийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр "Ард" санхүүгийн нэгдлийн охин компанийн гүйцэтгэх захирал Ц.Бархасыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилохыг гишүүдийн олонх нь дэмжээгүй тул түүнийг орон тооны бус гишүүнээр томилохоос татгалзлаа.
Мөн өчигдөр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Ард санхүүгийн нэгдэлд ажиллаж байсан хүмүүс яагаад хөрөнгийн биржийн салбарт ингэж олноороо орж ирэх гээд байгаа юм. Ашиг сонирхлын зөрчилтэй л санагдаж байна" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлээд байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна