Горхи-Тэрэлжийн аялал жуулчлалын бүсийн гол үзмэрийн нэг Мэлхий хадыг халхлан өндөр хүчдэлийн шон босгосон байсан талаар иргэд өнгөрсөн сард олон нийтийн сүлжээнд мэдээлсэн байдаг. Тэгвэл холбогдох байгууллага анхааралдаа авч, өндөр хүчдэлийн шонг буулгасан байна.
Мэдээллийг анх олон нийтэд хүргэсэн Batzaya Choijiljav хаягтай хэрэглэгч өнөөдөр фэйсбүүк хуудастаа дээрх зургийг нийтэлж "Жуулчдын үзэх гол газрын нэг “Мэлхий хад”-ыг хааж цахилгааны шугам татсан байсныг өнгөрсөн сарын 25-нд олон нийтэд мэдээлсэн юм. Мэдээлэл үр дүнд хүрч, шонгуудыг буулгасанаа зургаар баталгаажуулж ирүүлжээ. Байгальд, жуулчинд ээлтэй байж чадсан хүмүүст баярлалаа" хэмээн бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна