Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Дэлгэрсайхан:
Хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системээр зөрчлийг илрүүлснээр авто тээврийн ослыг бодитоор бууруулж, иргэдийг ослын хохирогч болохоос сэргийлж, замын түгжрэлийг бууруулсан үр дүнтэй ажил болно.
Бид 2025 онд зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогч иргэдийнхээ аюулгүй байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлд дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тухайлбал:
- Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад технологийн дэвшлүүдыг үе шаттайгаар нэвтрүүлнэ. Жишээлбэл Нийслэлээс байршуулсан 176 уулзвар гарцын камерыг бүрэн үйл ажиллагаанд оруулж, нэгдсэн удирдлагын хяналтыг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Товчхондоо хиймэл оюун ухаанд суурилсан энэхүү камерын хяналтын системээр авто замын “Зогс” шугам давсан, эгнээ байр буруу эзэлсэн, гэрлэн дохио зөрчсөн, үргэлжилсэн цагаан зураас давж эргэсэн зөрчлийг илрүүлж, баримтжуулан замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлснээр авто тээврийн ослыг бодитойгоор бууруулна. Ингэснээр иргэдийн амь нас, эрүүл мэндийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнийг ухаалгаар удирдаж, түгжрэлийг бууруулах үндсэн нөхцөл бүрдэх юм.
-Улсын хэмжээнд хэвтээ босоо тэнхлэгийн авто замд дундаж хурдны хяналтын камеруудыг ашиглалтад оруулах, хөдөлгөөнт эргүүлийн автомашины тоог нэмэгдүүлэх, замаар хяналтын системийг бүрдүүлнэ.
- Хүн-автомашин-Зам, орчны уялдааг сайжруулна.Ингэхдээ мэдэгдэл, шаардлагын ач холбогдлыг нэмэгдүүлж, үр дүнг тооцно.
- Хуульд заасан бүртгэл мэдээллийн сангийн ашиглалтыг сайжруулна
- “Замын хөдөлгөөний суурь мэдлэг олгох сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулна
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна