УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар,
Яг одоо Шинэ Зуун мод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд үүнд "Шинэ Зуунмод"-ыг Хүннү хот гэж нэрлэх, хөрөнгө оруулалтын орчинг тогтоох, УИХ-ын тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл зэрэг асуудлууд туссан байгаа юм.
Гишүүдээс "Түүхээ хоногшуулсан, таниулсан нэр өгөх нь зүйтэй", "Түүхэн дэх хамгийн анхны төрт улсынхаа нэрийг жижигхэн Засаг захиргааны нэгжид өгчихөж болж байгаа юм уу" гэх зэрэг санаал гарч, хэлэлцүүлэг өрнөж байна.
Энэ үеэр УИын гишүүн П.Сайнзориг "Шинэ Зуунмод хотыг Хүннү гэж нэрлэхийг дэмжинэ. Гэхдээ, хэрвээ үнэхээр түүхээ хоногшуулах гэж байгаа бол энэ хотод Хүннү гүрний эд өлгийн зүйлээр том үзэсгэлэн, музей барина гэх мэтээр тусгаж өгөх хэрэгтэй. Өнөөдөр дэлхийн олон улс Хүннү гүрнийг өөртөө нааж байгаа. Гэхдээ яалт ч үгүй түүхийн эх сурвалжаар Монголтой илүү ойр гэдэг нь тогтоогддог. Тиймээс нэрлэхэд буруу зүйлгүй гэж бодож байна" гэсэн байр суурь илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна