Японы Эзэн хаан Нарүхито хатны хамт Монголд айлчилна

Х.Батсайхан
11 цаг 47 минутын өмнө

Японы Эзэн Хаан Нарүхито, хатан Масако нар ирэх долоодугаар сарын эхээр Монгол Улсад долоо хоногийн хугацаатай албан ёсны айлчлал хийхээр болжээ. Independent.co.uk энэ талаар мэдээллээ.

Төлөвлөж буй айлчлал нь Нарухитогийн хувьд эзэн хааны суудал залгаснаас хойш гаднын улсад хийж буй гурав дахь томоохон /ач холбогдол, хугацааны хувьд/ айлчлал бөгөөд тэрбээр өмнө нь 2023 онд Индонез, 2024 онд Их Британид айлчилсан аж.

Эзэн хаан өмнө нь 2007 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан угсаа залгамжлах ханхүү байхдаа Монгол Улсад айлчилж байсан юм.

Эзэн хаан Нарүхито Монголд Үндэсний их баяр наадамд оролцож, дэлхийн II дайны дараа олзлогдож амиа алдсан 1700 орчим япон цэргийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөж байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна