Өчигдөр орой НЗДТГ-аас Дашчойлин хийдийн хойно байрлалтай Ж.Хатанбаатарын эмнэлгийн барилгыг албадан чөлөөллөө.
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяанд Зайсан дахь клиник сувилал, Гачууртад байрлалтай эмийн ургамал тариалах 10 га талбай зэрэг олон объект бий. Үүний нэг нь Сүхбаатар дүүргийн VI хороо, Дашчойлин хийдийн ард байрлах, хуучнаар Эмийн үйлдвэрийн барилга юм.
Уг обьект эмийн 1952 онд ашиглалтад орсон бөгөөд ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан байдаг.
Тус барилгад айл өрхүүд зөвшөөрөлгүй амьдарч, Ж.Хатанбаатар нар ямар ч төлбөргүй одоог хүртэл ашиглаж байгаа юм. Тиймээс тус барилгыг албадан чөлөөлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна