Г.Өсөхбаяр аваргын хүү Ө.Пэрэнлэйжамц жүдо бөхийн Азийн АШТ-д барилдана

Х.Батсайхан
7 цаг 0 минутын өмнө

Үндэсний бөхийн дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлэйжамц Тайландын Бангкокт болох Ази тивийн АШТ-д оролцох багийн бүрэлдэхүүнд багтжээ. Тэрбээр +100 кг-ын жинд багийн барилдаанд өрсөлдөх юм байна.

Ө.Пэрэнлэйжамц нь сагсанбөмбөгөөр хичээллэж, 3х3 сагсанбөмбөгийн 18 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай тоглож байсан. Үндэсний бөхөөр хичээллэн сумын заануудын барилдаанд анх оролцохдоо тав давж байлаа.

Тэрбээр жүдо бөхөөр хичээллээд мөн багагүй хугацааг өнгөрүүлж байгаа бөгөөд Токиогийн “Их дуулга” тэмцээнд оролцсон туршлагатай. Энэ удаад харин Азийн АШТ-ий багийн барилдаанд оролцохоор болсон байна.

Ө.Пэрэнлэйжамцын аав, Дархан аварга Г.Өсөхбаяр залуудаа чөлөөт бөхийн спортоор хичээллэж, 2001 онд Улаанбаатарт зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байв.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна