"Wonderland Kids Festival" – Хүүхдийн баярт зориулсан 3 өдрийн гайхамшигт баяр амжилттай зохион байгуулагдлаа.
Өнгөрсөн Бямба, Ням, Даваа гарагуудад хүүхдийн баярыг угтан зохион байгуулсан "Wonderland Kids Festival"арга хэмжээ 3 өдрийн турш амжилттай үргэлжилж, олон мянган хүүхэд, эцэг эхчүүдийн сэтгэл ханамжтай, дурсамжтай мөчүүдийг бүтээлээ.
Фестиваль нь хүүхэд бүр гэр бүлтэйгээ зугаатай, сонирхолтой, боловсрол олгох үйл ажиллагаанд хамрагдах боломжийг бүрдүүлсэн. Үүнд:
ЗОХИОН БАЙГУУЛАЛТААС…
Арга хэмжээний амжилттай зохион байгуулагдах үндэс нь 150-200 сайн дурын хүүхдийн хүчин чармайлт байв. Тэд хүүхэд харах үйлчилгээ үзүүлж, хөтөлбөрийн талаар эцэг эхчүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн нь олон эцэг эхийн талархлыг хүлээлээ.
“Wonderland Kids Festival” – Бороо шивэрсэн ч аз жаргалаар дүүрэн 3 өдөр
Өнгөрсөн Бямба, Ням, Даваа гарагуудад зохион байгуулагдсан "Wonderland Kids Festival" арга хэмжээ нь цаг агаарын таагүй нөхцөл байдалтай тулгарсан ч зохион байгуулагчдын уялдаа холбоотой ажиллагаа, чин сэтгэл, зохион байгуулалтын өндөр түвшний ачаар амжилттай болж өндөрлөлөө. Бороо шивэрч байсан ч хүүхдүүдийн инээд хөөр, баяр баясгалангаар дүүрэн, мартагдашгүй өдрүүд үргэлжилсэн юм.
Мартагдашгүй дурсамжийн эзэд тодорлоо
Мөн хүүхдийн баярын хамгийн дурсамжтай мөч, баярын түүхээ олон нийттэй хуваалцаж, хамгийн их хандалт авсан хоёр азтан маань гэр бүлээрээ "Wonderland Kids Festival"-д оролцох эрхээр шагнагдсан билээ.
Ирээдүйд илүү өргөн цар хүрээтэйгээр...
Зохион байгуулагчдын зүгээс ирэх жилүүдэд "Wonderland Kids Festival"-ийг улам бүр өргөжүүлж, илүү нарийн зохион байгуулалттай, олон улсын жишигт нийцсэн хэлбэрээр тогтмол, жил бүрийн хүүхдийн баярт зориулан зохион байгуулах болсноо албан ёсоор дуулгахад таатай байна.
Энэ нь зөвхөн нэгэн удаагийн баяр биш, харин хүүхэд бүрийн хөгжил, гэр бүлийн үнэ цэнийг дэмжих тогтвортой, бүтээлч, утга учиртай уламжлал болон төлөвшиж буйг илтгэж байна.
Ирэх жилүүдэд:
"Wonderland Kids Festival"-ийг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан бүх хамтран ажилласан байгууллага, түншүүд, ивээн тэтгэгчиддээ гүн талархал илэрхийлье. Та бүхний дэмжлэггүйгээр бидний энэхүү бүтээлч, олон талт арга хэмжээ ийнхүү амжилттай болохгүй байсныг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
Мөн манай арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт зочид, хүүхдүүд, эцэг эхчүүдийн халуун дулаан хандлага, талархлын үгс, сэтгэлийн дэм бид бүхэнд улам их урам зориг, эрч хүч өгсөн билээ. Та бүхний сэтгэлийн илэрхийлэл нь бидний дараагийн фестивалийг илүү чанартай, илүү сэтгэлд хүрсэн байдлаар зохион байгуулах хүч болж байгаад баяртай байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна