Гал унтраах техник спортын Өмнөд бүсийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Говьсүмбэр аймагт боллоо.
Тэмцээнд Өмнөд бүсийн 6 аймгийн 8 баг, тамирчид оролцон, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс дэд хурандаа Ц.Төрбилэг даргатай Дундговь аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Баярсайхан ахлагчтай баг, тамирчид нийлбэр дүнгээр Тэргүүн байр эзэлсэн байна.
Тэмцээний Довтолгооны шат төрөлд:
2-р байр - ахлах ахлагч У.Сүх-Эрдэнэ
3-р байр - ахлах ахлагч Ц.Ууганбямба
4х100 метрийн буухиа гүйлтийн төрөлд:
1-р байр - Дундговь аймаг
Саадтай 100 метрийн төрөлд:
1-р байр - ахлах ахлагч Ц.Ууганбямба
Байлдааны тархалт төрөлд:
1-р байр - Дундговь аймаг тус тус шалгарчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна