Дэлхийн их сургуулиудын эрэмбийг тогтоодог "Round university ranking" байгууллагаас өнгөрсөн дөрөвдүгээр сард 2025 оны шилдэг их сургуулийн жагсаалтыг гаргаж танилцуулжээ.
Улмаар Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС) нь 2025 оны дэлхийн их сургуулиудын чансаагаар 1237-д, Монгол Улсаас хамгийн өндөр байр эзэлж, нэгдүгээр байрт эрэмбэлэгдлээ. Тэгвэл АШУҮИС нь олон улсын хянан магадалгаа хийлгэсэн, "Scopus", "Web of Science" мэдээллийн санд бүртгэлтэй эрдэм шинжилгээний бүтээлийн тоог нэмэгдүүлсэн, сургалтын хөтөлбөр, чанарыг сайжруулсан, гадаад хамтын ажиллагааг эрчимжүүлж, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хийсэн тогтвортой бодлого, үйл ажиллагаагаа ийнхүү олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн байна.
Мөн Боловсролын сайд П.Наранбаяр АШУҮИС-ийн захирал Б.Дамдиндоржийг хүлээн авч уулзан баяр хүргэж, “Энэхүү амжилт нь сургалтын хөтөлбөрөө сайжруулан, судалгаа шинжилгээний ажлаа чанаржуулж, эмнэлгийн тогтолцоогоо хөгжүүлэхэд чиглэсэн АШУҮИС-ийн тогтвортой бодлогын үр дүн юм” хэмээгээд хамт олонд нь талархал дэвшүүлэн амжилт хүслээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна