Орон сууцны орцноос унадаг дугуй хулгайлж, худалдан борлуулдаг байсан 28 настай, эрэгтэйг олж тогтоожээ.
Иргэн М нь Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрийн нийтийн зориулалттай орон сууцны орцноос дугуй хулгайлж зардаг байжээ. Тус этгээд нь урьдчилсан байдлаар энэ оны 04 дүгээр сараас хойш нийт 11 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлсийг хууль бусаар авч, цахим орчинд зар түгээн худалдаж байсан нь тогтоогдсон байна.
Иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн эд зүйлсээ хяналтын камертай газар байршуулах, шаардлага хангасан цоож, түгжигчийг ашиглан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна