Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нарт холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ.
Тэгвэл тэднийг олон нийтийн газар, орон байранд “хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хатгах, бусдын амгалан тайван байдал алдагдуулах, олон нийтийг үл хүндэтгэх, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан...” гэх хэргийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэж, иргэн Д.Мөнх-Эрдэнийг 10 цагийн хугацаагаар албадан сургалтад харуулж 9 хоногийн хугацаагаар баривчлах, Ж.Энхжаргаланг мөн зүйл, заалтад зааснаар 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруул 9 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна