Туул голыг явганаар гаталж яваад живж, нас баржээ

Х.Есү
7 цаг 36 минутын өмнө

Налайх дүүргийн 1 дүгээр хорооны “Хөх давааны- Энгэр” гэдэг газар /дүүргээс зүүн хойд зүгт 3 км-т/ 2 хүн Туул голыг явган гаталж яваад нэг хүн нь живсэн тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 16:42 цагт хүлээн авсан байна. 

Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн У /35 настай, эрэгтэй/ нь Туул голын усанд живсэн байсныг 3 метрийн гүнд 2 удаа шумбалт хийж 17:05 цагт цогцсыг гаргаж  тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.69
    5 цагийн өмнө

    Нийслэлийн Налайх дүүргийн "Хөх давааны энгэр" гэх газар Туул голоор явган гаталж явсан хоёр хүний нэг нь живсэн гэх дуудлага өчигдөр 16:42 минутад Онцгой байдлын хэлтэст иржээ. Дуудлагын дагуу Аврах бүлгийн алба хаагчид гурван метрийн гүнд хоёр удаа шумбалт хийж 17:05 цагт цогцсыг гарган авч цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ

    Хариулах