СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усанд живж байсан хүүгээ авраад өөрөө амиа алджээ

Х.Есү
4 цаг 41 минутын өмнө

“Сэлэнгэ” мөрөнд нэг хүүхэд, нэг эрэгтэй хүн живж байснаас хүүхдийг иргэд аварсан, эрэгтэй хүн нь живсэн гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 16-ны өдрийн 19:05 цагт Онцгой байдлын ерөнхий газар  хүлээн авчээ. 

Тодруулбал, иргэн Э нь хүүгээ усанд живж байхад нь аврахаар ороод өөрөө живсэн байжээ. 

Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 3 метрийн гүнээс цогцсыг 20:46 цагт олж, уснаас гарган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна