М.Нарантуяа-Нара: Сайдын заяа гэж тусдаа байдаг юм шиг байна

Х.Есү
2025/06/17

УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдын бүрдүүлсэн танхимын сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Улс төрийн зарим үйл явдалтай холбогдуулан ИЗНН-ын гишүүн М.Нарантуяа-Нарагаас тодрууллаа.

Тэрбээр, "Өмнөх Засгийн газрын хувьд хамтарсан Засгийн газар гээд нэлээн эрч хүчтэй том төслүүдийг эхлүүлсэн шүү дээ. Тэгээд л нэг жилийн босго дээрээ уналаа. 

Тийм болохоор шинээр байгуулагдаж байгаа Засгийн газар хэр удаан оршин тогтнох вэ гэдэг асуудал дээр санаа зовж байна. 

Манай ИЗНН ногоон үзэл баримтлалтай ногоон намын хувьд Байгаль орчны яамыг авах нь тийм ч цочимоор зүйл биш гэж бодож байна. 

Намын даргаа засагт орж байгааг бүрэн дэмжинэ" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.90
    2025/06/18

    Нара миний дүү Оюунэрдэнээр сор залах хурал дээрээс эхлэн чи гал цогтой үгээрээ наадуулыгаа жинхэнэ шарсан чамайг дэмжинээ шинэ засгийн хэлэлцээр дээр ч гэсэн хулгайчуудыг улайтал үнэнэийг хэллээ.Сайд тусгай заяатай биш мөнгөтэй пялдага хувийн амбиц өндөртэй хулгайлсан мөнгөнөөсөө эзэндээ барьдаг лаларууд томилогддог гэдгийг чи ч харлаа монгол даяараа харлаа.Битгий тэгж бузартаарай учир нь чи мөнгөгүй учраас хэзээ ч сайд болохгүй чам шиг шудрага хүн сайд болоод сар болоод хөөгдөнө.Сайдын эргэн тойрон бүгд хулгайч дээрэмчин бөгсчингүүд байдаг юм шүү

    Хариулах