Явган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооцно

Х.Есү
4 цаг 11 минутын өмнө

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх нийт 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилсэн. 

Гэвч механик гэмтэл буюу явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл тавьж байгаагаас үүдэн эвдрэл ихээр үүсэж байна. Иймээс УБЗАА-наас Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран камерын хяналтыг сайжруулж, өнгөрсөн 18 хоногийн хугацаанд тус явган хүний зам дээр 34 автомашин байршуулсан зөрчлийг илрүүлжээ. 

Цаашид зөрчил гаргасан иргэн, ААН-үүдэд хариуцлага тооцох юм. Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүнээс тодрууллаа.

Тэрбээр “32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх нэг талдаа 1.6 км, хоёр талдаа 3.2 км явган хүний замыг шинэчилж буй. Газар чөлөөлөлтийн улмаас ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна. Гэвч шинэчилсэн явган зам эхнээсээ механик гэмтэл авч эвдэрч эхэлсэн. Тодруулбал, хүнд даацын барилгын механизм болон машинтай иргэд явган хүний зам дээгүүр явах, байрлуулах зэргээр механик гэмтэл үүсгэж байна. Иймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтарч камерын хяналтаа сайжруулсан. Өнгөрсөн 18 хоногийн хяналтаар тус явган хүний зам дээр автомашин байрлуулсан 34 зөрчил илрүүлж, хариуцлага тооцсон боловч зөрчлийн тоо буурахгүй байна” гэлээ.

Мөн тус ажлын гүйцэтгэгч компанийн зүгээс үргэлжлүүлэн явган замыг дуусгаж, хүлээлгэн өгөхөд дээр дурдсан иргэдийн санаатай болон санамсаргүй үйлдэл нь их хэмжээний механик гэмтэл үүсгэн хүндрэл учруулж байгааг дурдлаа.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.112
    3 цагийн өмнө

    Нохойн баас. 1-рт хялбар эвдрэх нүд хуурсан юм хийхээ боль! 2-рт дараа гэж хойш тавилгүй шууд торгууль төлбөрөө барагдуулдаг байх ёстой. 3-рт хөрөнгө зарж хийж бүтээсэн бүх зүйлээ харж хандах хариуцлага тооцох эзэнтэй болго!

    Хариулах