СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Приус-30” автомашин онхолдож, нэг иргэн нас баржээ

Х.Есү
5 цаг 11 минутын өмнө

Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн "Хатны-Энгэр" гэдэг газар суудлын автомашин онхолдож 1 хүн нас барсан байна гэсэн дуудлага өчигдөр 19:43 цагт Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход, иргэн Б-гийн “Приус-30” загварын суудлын автомашин онхолдож иргэн М /27 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул 20:37 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.