Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно

Х.Есү
4 цаг 5 минутын өмнө

ХААН Банкнаас энэ оныг дуустал харилцагчдынхаа дунд зарлаад буй “Танд талархъя” урамшуулалт аяны эхний тохирол 2025 оны 7-р сарын 8-нд болох гэж байна. 

Байр, машин, аялал, хадгаламжийн эрх бүхий энэ жилийн хамгийн том урамшуулалт аян бүх харилцагчдад нээлттэй бөгөөд энэ удаагийн тохирлын хувьд 6-р сарын 30-наас өмнө тохирлын эрхээ авсан харилцагч нар хамрагдах боломжтой. 

7-р сарын 8-ны өдөр болох эхний тохирлын хүрээнд дараах урамшууллын эздийг ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулах юм. 

  • 1 харилцагч – Байр

  • 2 харилцагч – “Geely Coolray” автомашин

  • 4 харилцагч – Аяллын эрх

  • 60 харилцагч – 300,000₮ хадгаламжийн эрх

Аянд хэрхэн оролцох вэ?

Урамшуулалт аянд ХААН Банкны бүх харилцагч, тухайлбал ПОС төхөөрөмж ашигладаг бизнес эрхлэгчид болон ХААН Банкны карт, хадгаламж эзэмшигчид, мөн Digi Pay аппликэйшнээр төлбөр тооцоогоо хийж буй хэн бүхэн оролцох боломжтой.

Жишээ нь, ХААН Банкны картаар 100,000₮-ийн худалдан авалт хийх тутамд, хугацаатай хадгаламждаа 100,000₮ нэмэх, эсвэл шинээр дебит болон кредит карт захиалахад урамшуулалт аянд оролцох тохирлын эрх тань нэмэгдэх юм. Дэлгэрэнгүй нөхцөлтэй ЭНД дарж танилцаарай.

Аяны хоёр дахь тохирол 2025 оны 10-р сарын 8-нд явагдах бөгөөд үүнд 7-р сарын 1-нээс 9-р сарын 30-ны хооронд аяны болзлыг хангасан харилцагчид оролцох боломжтой.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна