СХД-ийн 30 дугаар хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж байна

Х.Есү
4 цаг 1 минутын өмнө

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 

Тус сургуулийн барилга нь А, Б, В блок бүхий цутгамал төмөр бетонон араг бүтээцтэй, зоорьгүй 3 давхар байхаар төлөвлөгдсөн. Барилгын төмөр бетон арагт бүтээц, гадна болон дотор ханын өрлөг шаврын ажил, гадна эрдэс хөвөн дулаалга болон метал фасадны ажлууд бүрэн дууссан. 

Одоогоор барилгын дотор засал болон гадна түшиц хана, тохижилтын ажлууд хийгдэж байна. Тус сургуулийн барилгыг “Хөшиг уул” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналт хэрэгжүүлэн ажиллаж буй.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна