Д.Дагвадорж: Хичээгэрэй дүү минь. Эрх чөлөөт амьдрал руу дүүлэн нис Хакухо

Х.Есү
7 цаг 28 минутын өмнө

Их аварга Хакүхо М.Даваажаргал төрсөн өдрөөрөө шинэ компаниа танилцуулсан. Тэгвэл түүний төрсөн өдөрт зориулж Асашёорюү Д.Дагвадорж мэндчилгээ дэвшүүлжээ. 

Тэрбээр, "Аавуудын үерхлээс эхэлсэн аялал энэ хүрээд уулзаж байна.

Өөрийн чинь өмнө ид шидийн гэмээр гайхамшигт амьдрал хүлээж байна. Даль жигүүрээ дэлгэн тэнгэрээс өндөрт эрх чөлөөний жам ёсны амьдрал руу нисээрэй дүү минь. 

Сэтгэлийн гүндэх хүнд гаргахгүй хэцүү зүйлүүд байгаа гэдгийг надаас бусад нь мэдэхгүй байх. Эр хүний 40 нас гайхалтай сайхан. 

Хичээгэрэй дүү минь. Эрх чөлөөт амьдрал руу дүүлэн нис Хакухо" гэжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна