ГССҮТ-ийн сувилагч, тусгай мэргэжилтэн, цахим бүртгэгч, хөтөч нар дохионы хэлний сургалтад хамрагдлаа

Х.Есү
4 цаг 2 минутын өмнө

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сувилахуйн алба, Эдийн засаг төлөвлөлт, маркетингийн албанаас “Шидэт гар” дохионы хэлний сургалтын төвтэй хамтран сувилагч, тусгай мэргэжилтэн, цахим бүртгэгч, хөтөч нарт зориулсан дохионы хэлний анхан шатны сургалтыг зохион байгууллаа.

No description available.

Энэхүү сургалт нь тусгай хэрэгцээт үйлчлүүлэгчийн орчны хүртээмжийг сайжруулах, нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, чанар хүртээмжтэй үзүүлэх зорилготой юм.

Тус сургалтыг дохионы хэлний орчуулагч багш, докторант Б.Саранчимэг удирдан явуулж, тусгай  хэрэгцээт иргэд үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн чухал харилцааны суурь мэдлэг, зайлшгүй анхаарах зааварчилгаа, мэдээлэл, зөвлөмжийг хүргэсэн байна.

No description available.

Дохионы хэлний анхан шатны 2 өдрийн сургалтад сувилагч, тусгай мэргэжилтэн, цахим бүртгэгч, хөтөч зэрэг нийт 50 хүн хамрагдсан бөгөөд “Шидэт гар дохионы хэл”-ний үсэг тоо болон өргөн хэрэглээний үг, өгүүлбэрээр АХА тэмцээнд мэдлэг чадвараа сорилоо.

Уг тэмцээнд Түлэгдлийн төвийн туслах сувилагч Ж.Мөнх-Эрдэнэ тэргүүлсэн бөгөөд  ГССҮТ-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, Сувилахуй хариуцсан дэд захирал Г.Дэлхийцэцэг нар нийт суралцагчдад сертификатыг нь гардуулж өгсөн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна