БГД-т хиймэл оюун ухаанд суурилсан теле камерын хяналтын дэд төв нээлтээ хийлээ

Х.Есү
7 цаг 43 минутын өмнө

“Ухаалаг хот” концепци, “Цахим шилжилт”-ийн хүрээнд өнөөдөр “Нийслэлийн теле камерын нэгдсэн төв” болон нийслэлийн есөн дүүргийн “Теле камерын хяналтын дэд төв” өнөөдөр нэгэн зэрэг нээлтээ хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн гаргасан захирамжийн хүрээнд Баянгол дүүрэгт хиймэл оюун ухаанд суурилсан “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж буй бөгөөд өнөөдөр болсон нээлтийн үйл Баянгол дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид, дүүргийн удирдлагууд, “Теле камерын хяналтын дэд төв”-ийн удирдлага болон алба хаагчид  оролцлоо.  

“Теле камерын хяналтын дэд төв” нь дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд суурилуулсан камеруудын дүрсийг нэгтгэж харах зорилго бүхий том ханан дэлгэц, стандартын шаардлагад нийцсэн зориулалтын шал, хана, хөргүүртэй бөгөөд одоогоор 346 камерыг холбоод байгаа юм. Мөн “Бодьэлектроникс” ХХК болон “Монстил Фиксер” ХХК программ хөгжүүлэлт хийж, камерын тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. 

“Теле камерын хяналтын дэд төв” үйл ажиллагаа явуулж эхэлснээр дүүргийн гол гудамж, зам, уулзваруудаас гадна гэр хорооллын гудамж, замууд, орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын бүх төрлийн камерыг ухаалаг нэгдсэн удирдлагын системээр хянаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм. 



Шинэ мэдээ

news2025-06-23 16:50Д.Батсүх: 1639 оноос хойш уламжлал болсон Даншиг наадмыг энэ жил зургаадугаар сарын 28-29-нд зохион байгуулна

news2025-06-23 16:34БГД-ийн 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн зүүн талд тоглоомын талбай байгууллаа

news2025-06-23 16:31Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

news2025-06-23 15:26БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН “ТЕЛЕ КАМЕРЫН ХЯНАЛТЫН ДЭД ТӨВ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

news2025-06-17 16:41Баянгол дүүргийн 17-р хороо, 41-р байрны баруун талд тоглоомын талбай, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ

news2025-06-15 12:4510 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж шинэчлэх ажил эхэллээ

news2025-06-05 16:35Баянгол дүүргийн 5-р хороо, 2, 3, 4-р байрны голд байрлах талбайд спорт, чийрэгжүүлэлт, тоглоомын талбайг шинээр хийж гүйцэтгэлээ

news2025-06-01 14:15ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР БОЛОН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН БАЯРЫГ 18 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

news2025-05-30 15:20Баянгол дүүргийн Дотоод аудитын албанаас дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын албан хаагчдад үзүүлэх сургалт зохион байгууллаа

news2025-05-29 15:00Энхбаярын замын 620 метр авто замыг шинэчлэн засварлалаа

news2025-05-29 10:12“ӨГЧ ЧАДДАГ СЭТГЭЛ” САЙН ДУРЫН ХҮМҮҮНЛЭГИЙН АЯНД ХҮҮХДҮҮД НЭГДЛЭЭ

news2025-05-27 17:22Орон сууцны хотхон хорооллын дунд үүсдэг түгжрэлийг бууруулахаар шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байна

news2025-05-27 12:31Баянгол дүүргийн хэмжээнд 594 цэгт 11,117 ширхэг мод, бут тариад байна

news2025-05-27 11:53Баянгол дүүрэгт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 11 байршилд авто замын ажил хийгдэж байна



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна