ХААН банк: Хуйлдаг хаалт, хөшиг бэлтгэн нийлүүлэх байгууллагыг сонгон шалгаруулна

Х.Есү
5 цаг 36 минутын өмнө

Сонгон шалгаруулалт зарласан огноо: 2025 оны 6-р сарын 18-ны өдөр

RFP-25-0424

   ХААН Банканд автомат болон механик хуйлдаг хаалт, хөшиг бэлтгэн нийлүүлж, засвар үйлчилгээг үзүүлэх байгууллагатай хамтран ажиллах тул энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг туршлагатай байгууллага, аж ахуйн нэгжийг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй компаниуд ХААН Банкны 5000000015 тоот дансанд 50,000 төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй тушааж, баримтыг албан бичгийн хамт bidding@khanbank.com хаягт ирүүлэн сонгон шалгаруулалтын өгөгдлийг авна уу. 

Гүйлгээний утга дээр RFP-25-0424 дугаар, оролцогч байгууллагын нэр, регистерийн дугаарыг заавал бичнэ.

Санхүүгийн үнийн саналыг procurement_audit@khanbank.com, бусад цахим материалыг bidding@khanbank.com и-мэйл хаягаар тус тус хүлээн авах ба гарчигт RFP-25-0424 дугаарыг тэмдэглэн 2025 оны 6-р сарын 26-ны өдрийн 14:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Зөвхөн шалгарсан компанид хариу мэдэгдэх болно.

Жич: Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг bidding@khanbank.com хаягт хандаж авна уу.

Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6,  Стадион Оргил-1, ХУД -25, Ш/Х-192, Улаанбаатар-17010



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна