Монголын Волейболын Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна

Х.Есү
6 цаг 15 минутын өмнө

Монголын Волейболын Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Дундговь аймгийн Засаг даргын ивээл доор 2025 оны зургаадугаар сарын 24-30-ны өдрүүдэд Мандалговь хотноо зохион байгуулж байна.

Тэмцээнийг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын волейболын холбоо, Дундговь аймгийн волейболын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээнд Улаанбаатар хотоос эрхээ авсан Уурхайчин, Ноён, Хилчин, Аврагч, Норт стар, Be Hawks, Залуу монгол зэрэг клубүүд, нийслэлийн дүүргүүдийн эрэгтэй, эмэгтэй тус бүр 11 баг, аймаг бүрийн салбар холбооны шигшээ багууд хүрэлцэн ирж, нийт эрэгтэй, эмэгтэй 42 баг тамирчид оролцон, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм.

May be an image of 9 people, people playing voleyball and text

Бүх багийн тамирчдыг тэгш хүртээмжтэй, ижил нөхцөлөөр хангах чиглэл баримтлан баг тус бүрд волейболын спортод дуртай, өөрийн орон нутгийн 36 чиглүүлэгч хүүхдийг туслуулж, дөрвөн заланд зэрэг зохион байгуулж байгаа бөгөөд шууд дамжуулалтыг Монголын Үндэсний дээд лигийн шууд дамжуулалтын баг хийж буйгаараа онцлог аж.

May be an image of 7 people, people playing soccer, people playing football and text

Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тус тэмцээн нь хүүхэд насны хамгийн сүүлийн улсын чанартай тэмцээн байдаг тул тус тэмцээнд оролцож буй тамирчин хүүхдүүдээс ирээдүйн Монгол улсын шигшээ багийн тамирчид, мэргэжлийн тамирчид төрөн гардаг байна.

May be an image of 10 people, people playing voleyball, people playing basketball and text that says '8 • DHIAMPIONSHP TBALL 16 BE BE 1 3 5/14 14 5 BE'

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 25-ны 19.00 цагт Мандалговь хотын цэнгэлдэх хүрээлэнд болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна